Хятадын барилгачид тус улсын баруун-өмнөд хэсгийн Юнь-нань дүүргэд Юйси-Мэнцзы төмөр замын сүүлийн хэсгийг барьж дуусч байна. Энэ төмөр зам нь АСЕАН-ы орнуудыг холбох Паназийн төмөр замын хэсэг нь болно.

Энэ хэсгийн замыг барьж байгуулахад 4,5 тэрбум /707 сая долл./ юань зарцуулжээ. Ийм хэмжээний хөрөнгө оруулдагийн учир нь гэвэл, замыг маш хүнд түвэгтэй газраар тавьжээ. 141 км үргэлжлэх төмөр замын хэсэгт 35 хоолой, 61 гүүр багтаж байна. Гэхдээ хятадын тал ийм хөрөнгө оруулалт ашгаа нөхнө гэж үзэж байгаа аж. Төмөр замын дэд сайд Лу Дунфугийн хэлснээр, төмөр зам нь Хятадын баруун-өмнөд районыг хөгжүүлэхэд нөлөөлөх хийгээд тус мужид амьдардаг үндэсний цөөнхийн нийгэм-эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд нөлөөлөх аж.

Нөгөөтэйгүүр,шинжээчдийн үзэж байгаагаар, эхний ээлжинд төмөр зам байгуулах гол шалтгаан нь Хятадын Зүүн-Өмнөд Азид нөлөөлгөө бэхжүүлэх гэсэн хүсэл юм. Хятад улсын төмөр замын сүлжээнд оролцох болсон нь Бээжингийн сүүлийн жилүүдэд АСЭАН-ы орнуудын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж байгаа төслүүдийн зөвхөн нэг нь юм.

Паназийн төмөр замын бүх хэсгүүдийг ашиглалтанд оруулсны дараа Юньнань мужийн засаг захиргааны төвөөс Сингапур хүртэл замыг 10 цагийн хугцаанд туулах боломжтой болно. Одоо Сингапураас Лаосын нийслэл Вьентян хүртэл төмөр замаар явахад гурван хоног шаардагдана. Вьентянаас Куньмин хүртэл одоогийн байдлаар замгүй бөгөөд энэ хэсэгт зам баригдах юм. Мэдээж хэрэг, хятадын хөрөнгө оруулагчдын оролцоотой байж таарна гэж дэлхийн эдийн засгийн болон олон улсын харилцааны хүрээлэнгийн шинжээч Евгений Канаев тэмдэглээд

«Энэтхэг, Хятад, Тайланд, Вьетнам, Камбож, Мьянма улсуудын тээврийн дэд бүтцийн хөгжилд Хятад улс идэвхитэй хөрөнгө оруулалт хийж байна. Эдгээр төслүүд нь эдийн засгийн хамтын ажиллагааны шинжтэй юм. Гэтэл хэрвээ Хятад улс нь Зүүн-Өмнөд Азийн орнуудыг хооронд нь төдийгүй тус улсын Юньнань муж болон Гуанси-Чжуаны автономит улсуудад хамааралтай болгох юм бол энэ нь стратегийн жинхэн урхи байх болно» гэлээ .

Шинжээчдийн ярьж байгаагаар, “хятадын түшиц” стратегийг бүрдүүлэх хүрээнд Юньнань муж гол үүрэг гүйцэтгэх аж. Түүний зорилго нь тээврийн хоолойнуудыг болон өөр дэд бүтцийг бүрдүүлэхдээ Зүүн-өмнөд Азийн орнуудыг Хятадын эдийн засгийн тойрогт оруулахад оршиж байгаа аж. Гол хэрэгслээр 2011 онд эхэлсэн Куньмин-Сингапурын төмөр замыг барьж байгуулах юм.

Нөгөөтэйгүүр, стратегийн чухал хоёрдугаар байрыг эрвээхэйн нөгөө далавч болох Гуанси-Чжуансийн өөртөө засах орон эзэлж байна. Үүний тэнхлэг нь Вьетнамын Наньнинаас Лаос, Таиланд болж байгаа бөгөөд харин далавчаар нь Тонкины булангийн эдийн засгийн бүс болон Их Меконгийн муж орж байгаа юм. Чухамдаа энэ нь Хятад улс эдийн засгийн өсөлтийн ээлжит бүсийг барьж байгуулах тухай яригдаж байна.

АСЕАН-ыхан ийм тохиолдлыг сайшаахаас өөр арга үгүй. Гэтэл үүнд хоёр нөхцөл байна . Нэгдүгээрт, энэхүү чадавхитай хөгжил цэцэглэлтийг Бээжин зөвхөн өөрийнхөө дор барьж байгуулж байгаа. Үүний тулд Зүүн өмнөд Азийн орнуудын төлбөр тооцоо зөвхөн юаниар хийгдэх болсныг санахад хангалттай. Энэ нь бүс нутагт санхүүгийн бодлогыг бүрдүүлж, санхүүгийн үйл ажиллагаа явуулахад Хятад улсыг өргөжүүлж байна. Хятадын хямд төсөр бараа таваар элбэгшиж, Хятадын хортой үйлдвэрүүд Зүүн-өмнөд Азийн орнуудад шилжин ирснээр экологид цохилт өгөх юм.

Хоёрдахь асуудал бол энэтхэг-хятадын хойгийн орнууд Холбооны арлууд дээр байдаг улсуудаас ялгаатай нь Хятадтай эдийн засгийн салбарт ойртож илүү бат бэхжиж мэднэ. Ингэснээр, АСЕАН гишүүн орнууддаа нэгдсэн эдийн засгийн хамтын ажиллагааны цогцолбор төслийн дуудлага илгээж байна. Бүс нутгийн улс төрчдийн үзэж байгаагаар, Бээжин Зүүн-өмнөд Азийн эдийн засгийн хоёрдагч загвараа шат дараатай барьж байна. Энэ хандлага нь хурцдаж магадгүй, учир нь БНХАУ-тай дэд бүтцийн төслийн шугамаар идэвхитэй хамтын ажиллагаатай Камбож, Мьянма улсууд 2012-2014 онуудад АСЕАН-ыг даргалах юм.