Сирийн улсад богино хугацаанд гал зогсоох болон Дамаскад бүрэн эрхтэй төлөөлөгчдийг томилох, хямралыг зохицуулах асуудлаар яриа хэлэлцээ явуулах зэрэг асуудлын төслийг Москва НҮБ-ын АЗ-д санал болгов. Уг баримт бичигийг өнөөдөр НҮБ-ын төв байранд “Үйл ажиллагааны хэсэг” уулзалт дээр хэлэлцэж байна.

Хуралдааныг Орос улс санаачилсан. “Үйл ажиллагааны хэсэг” нь НҮБ-ын АЗ-ийн байнгын таван төлөөлөгчөөс бүрдэж байгаа төдийгүй хөрш зэргэлдээ орнуудын чухал асуудлуудыг нэгтгэж буй юм. Орос улс түншүүддээ хандан Дамаскийг болон сөрөг хүчнийхнийг богино хугацаанд засгийн газрын хүчээр тулалдааныг зогсоохыг уриалав. Түүнчлэн, бүрэн эрхт өөрсдийн төлөөлөгчдийг энхийн яриа хэлэлцээнд томилохыг уриалсан. Эдгээр яриа хэлэлцээгээ тусгай мэдэгдэлд тусгахыг Москва санал болгосон.

“Үйл ажиллагааны хэсэг “ уулзалт урьдын хүрээнд Женевт 6-р сарын 30-нд явагдсантай адил Иран,Саудын Арабын оролцоогүйгээр болох юм. Гэвч үүний дараа НҮБ-ын дэргэдэх Орос улсын байнгын төлөөлөгч Виталий Чуркин эдгээр орнуудын төлөөлөгчидтэй мэтгэлцээн явуулахаар төлөвлөж байна. Уулзалтын гадуур иранчууд болон саудын арабынхан “Үйл ажиллагааны хэсгийн ” зорилгыг дэмжиж мөргөлдөөнд оролцогчдод шилжилтийн үеийг байгуулах тухай тохиролцохыг уриалж буй юм.

Үүний тулд мэдэгдэлийг хүлээж авах ёстой юм. Гэхдээ нөгөө талаас саад учирч болзошгүй юм. Өмнө нь АНУын Төрийни департаментын төлөөлөгч Виктория Нуланд мэдэгдэхдээ, энэхүү уулзалтыг зохион явуулах санал гаргахдаа Орос улс чухам ямар зорилго тээж буйг АНУ хараахан ойлгоогүй байна гэжээ. Энэ нь Орос улсын гаргасан саналыг АНУ унагаж мэдэх юм гэж ОХУ- ын ГХЯ-ны дэргэдэх Дипломатын академийн Дорно-дахины судалгааны төвийн тэргүүн Андрей Володин үзээд

«Хатагтай Нуландын мэдэгдэл надад гайхширал төрүүлсэнгүй. Яагаад гэвэл, АНУ-ын өөрийн хэлэлцэх асуудал нууц байдаг . Тэдний хувьд Башар Асад засгийн эрхэнд үлдэх үү, үгүй юу гэдэг нь чухал биш. Тэд өөр юманд зовж байгаа. Энэ бол “арабын хаврын“ дараа бүс нутагт Ираны нөлөөг эрс унагахад оршиж байгаа юм. АНУ үүнтэй яагаад ч эвлэрэхгүйгээс Сирид дарамт шахалт үзүүлж, тус улсыг бутрах оролдлого хийсээр байна» гэв.

Сирид гал зогсоох НҮБ-ын АЗ-ийн мандатыг сунгахгуй, ойрын өдрүүдэд мэргэжилтэнүүд тус улсаас гарч явах гэж байна. Энэ тухай пүрэв гаригт НҮБ-ын АЗ-ийн тэргүүн Францын элчин сайд Жерар Аро  мэдэгдсэн.

«Хэрвээ сунгагдахгүй бол, ажиглагчдын мандатын хугацаа дуусах болно. Ямарч тохиолдолд энэ бол маш чухал ажил. Сирид НҮБ төлөөллөө хадгалж, үр ашгаа өгнө гэдэгт бид найдаж байна» гэж Жерар Аро хэллээ.

Ажиглагчид өмнө нь сирийн хотуудад зогсолтгүй үргэлжлэх хүчирхийллийн галын улмаас бүрэн дүүрэн ажиллаж чадаагүй. Тэдний мандат 8-р сарын 20-нд дуусгавар болж байна. Дамаскд бүрэн эрхт төлөөлөгчдийг НҮБ-ын зохицуулах товчоо байгуулж солихоор болж байна.

Нөгөөтэйгүүр, Дамаск нь өөрийн зүгээс тус улсад НҮБ-ын зохицуулах товчоог байрлуулах зөвшөөрлөө өгсөн. Эхний шатанд энэ нь НҮБ-ын тус улсад ажиллаж байгаа цаашид тус бүсэд үлдэж ажиллах хүсэлтэй хүмүүсээс бүрдэх юм. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын төлөөлөгч Эдмонд Мулле хийсэн мэдэгдэлдээ, төлөөлөгчийн газар нь Пан Ги Муны мэдэлд байх бөгөөд тэд бол Дамаскийн товчооны тэргүүнд цэргийн зөвлөх асуудлаар зөвлөгөө өгч байх цэргийн мэргэжилтэнүүд байх болно гэжээ. НҮБ-ын Дамаск дахь төлөөлөгчийн газар нь хүмүүнлэгийн тусламжийн болон мэдээлэл цуглуулах, хүний эрхийн хэрэгжилтийн төлөв зэрэг асуудлуудаар ажиллах юм.