Орос улсад ЗСБНХУ-ын Ардын жүжигчин Муслим Магомаевын мэндэлсний 70 жилийн ойг тэмдэглэж байна Москвагийн төвд орших түүний хөшөөнд аугаа их дуучин, хөгжмийн зохиолчийн гэгээн дурсгалыг хүндэтгэн хэдэн зуун хүн цэцэг өргөнө. Магомаев Баку хотод төрсөн. Тэр Бакугийн хөгжмийн дээд сургуулийг дүүргэжээ. Түүний давтагдашгүй хоолой, жүжигчний авъяас чадвар нь хөгжим сонирхогчдын  үе үеийнхнийг байлдан дагуулж байсан. Алдарт дуучны тоглолтын тасалбарыг олж авахад бэрх байсан бөгөөд түүний тоглолтыг хүмүүс хүсэн хүлээж байлаа. Тэр дуурийн гайхамшигтай дуулаач байсан төдийгүй уянгын, эх орны сэдэвтэй дуунууд ч урын санд нь олон байсан. Дуулсан дуу бүр нь хүнд хүрч байсан нь Магомаевын хосгүй аявъяасыг гэрчилж байлаа. Тэр авъяастай дуучнаас гадна хөгжмийн зохиолч байсан юм. Бас кино зохиол бичиж, кино хийж байсан. ЗСБНХУ-ын Ардын жүжигчин цолыг тэр 31 насандаа хүртэж байсан. Муслим Магомаев гадаад орнуудад нэр хүндтэй байлаа. Түүний дуулсан дуунуудыг монголчууд сайн мэдэх бөгөөд тэд түүнд хайртай байсан.

Гэрэл зураг