Ливаны байдал туйлын хүнд хэвээр байна. Гэхдээ тус улсад онц байдал тогтоох үндэслэл үгүй гэж ерөнхий сайд Наджиб Микати мэдэгдэв. Микати нь пүрэв гаригт Бейрутээс холгүй зохиогдсон үндэсний ээлжит шуурхай яриа хэлцээрт оролцов. Ливаны тэргүүлэх улс төрчдийн уулзалтанд тус улсын шашны гол нийгэмлэгүүдийн төлөөлөгчид хөрш зэргэлдээ Сирийн үйл явдлын улмаас тус улсын шийт-суннитуудын хоорондын сөргөлдөөн улам хурцдаж байгаатай холбогдуулан Ливаны иргэний нийгэмлэгт энх тайвныг хадгалах арга хэмжээнүүдийг авахаар хуран цугларчээ. Уулзалтанд оролцогчид сирийн зэвсэгт сөрөг хүчнийхэнд барьцаалагдаад байгаа ливанчуудын асуудлаар хамтарсан хороо байгуулахаар шийдвэрлэв.Нөгөөтэйгүүр, хоёр хоногийн өмнө хүү нь Дамаскад хулгайлагдсан шийтийн омгийн тэргүүн Мекдад мэдэгдэхдээ, “Сирийн чөлөөт армийн” алан хядагчдын эсрэг “цэргийн ажиллагааг зогсоох болсон тухай” мэдэгдэв.