Орос улс НҮБ-ын АЗ-д Сирийн хүчирхийллийг зогсоохын тулд энхийн яриа хэлэлцээ хийх шинэ хугацааг тогтоохыг санал болгож байна. НҮБ-ын дэргэдэх Орос улсын байнгын төлөөлөгч Виталий Чуркин хэлэхдээ, уг баримт бичгийн холбогдох текстийг тараасан байгаа гэв. Мөргөлдөөнтэй байгаа орнуудад тодорхой хугацаагаар цэргийн ажиллагааг зогсоох бөгөөд сири хоорондын яриа хэлэлцээ хийх өөрсдийн төлөөлөгчдийг оролцуулахаар санал тавих хэрэгтэй аж. Чухамдаа тэд улс төрийн зохицуулалтын тухай болон тус улсыг удирдах шилжилтийн байгууллагыг байгуулахыг шийдэх аж. Ингэхдээ дипломатын үзэж байгаагаар, хугацаа нь маш бага байх ёстой. Энэхүү төсөл нь өнөөдөр Нью-Йоркд АЗ-ийн “Ажиллагааны бүлгийн” түвшингийн уулзалт дээр хэлэлцэгдэх юм. Үүнд НҮБ-ын АЗ-ийн байнгын төлөөлөгчдийн гишүүд болон Сиритэй зэргэлдээ нилээд хэдэн орнууд орох юм.