Еврокомисс одоохондоо Эквадор, Их Британи, Шведын хоорондын Жулиан Ассанжийн асуудлаарх маргаанд оролцохгүй. ЕХ-ны олон улсын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Кэтрин Эштоны мэдэгдэж байгаагаар, энэхүү тулгамдсан асуудал нь зөвхөн үүнд оролцож байгаа орнуудын шийдвэрлэх асуудал. Гэвч ЕХ тэдгээрийн өрнөлийг ажиглаж байх болно. Wikileaks сайтыг үндэслэн байгуулагч Их Британид Эквадорын ЭСЯ-нд одоо байгаа юм. Швед улс түүнийг өгөхийг шаардаж байгаа бөгөөд тус улс түүнийг хүчирхийллийн гэмт хэрэгт буруутгаж байгаа . Ассанж нь хэрвээ түүнийг Шведэд өгвөл, түүнийг АНУ өгөхийг шаардах болно гэж  үзэж байгаа аж. Тэнд Ассанжийг төрийн департаментйн нууцын зэрэглэлийн материалуудыг нийтлэснийх нь төлөө цаазын ял оноож магадгүй юм. Пүрэв гаригт Ассанжид Эквадор улс төрийн орогнол олгосон юм.