Орос, Белорус, Казахстан улсуудын Гаалийн холбоо Шинэ Зеланд, Вьетнам, Европын холбооны чөлөөт худалдааны холбоотой чөлөөт худалдааны журмын таалар яриа хэлэлцээ хийж байна гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров Минскд болсон айчлалын дүнгийн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв. Белорусын ГХЯ-ны тэргүүн Сергей Мартынов тэмдэглэхдээ, чөлөөт худалдааны бүсийн тухай гэрээ нь “ТУХН-ын хүрээнд чөлөөт худалдааны шинэ зарчмуудыг “ тусгаж байгаа . Орос, Белорус, Казахстан улсуудын гаалийн холбоо байгуулах тухай шийдвэр нь Евразийн эдийн засгийн нийгэмлэгийн албан бус ДХУ дээр 2006 оны 8-р сард батлагдсан юм. Гаалийн холбоо нь гаалийн татвар хэрэгжидэггүй, эдийн засгийн хязгаарлалтын шинжтэй гаалийн нэгдсэн орон зайг байгуулах зорилготой юм. Гаалийн холбоо нь нэгдсэн тариф ашигладаг бгөөд гуравдахь орнуудтай бараа худалдааны нэгдсэн арга хэмжээг зохицуулдаг.