“WikiLeaks” үндэслэн байгуулагч Жулиан Ассанжид үг хэлэх эрх чөлөөг нь хамгаалах болон аюулгүй байдлыг нь хангах үүднээс Эквадор улс-төрийн орогнол олгов. Энэ тухай латин америкийн тус улсын ГХЯ-ны сайдРикардо Патиньо өнөөдөр мэдэгдэв. Британий “Скай ньюс” телевизийн сувгийн шууд нэвтрүүлгээр түүний хэлснийг дамжуулжээ. Эквадорын ГХЯ-ны тэргүүн улс төрийн орогнол олгох шийдвэрийг дүгнэн үзээд, мэдэгдэхдээ, үг хэлэх эрх чөлөө шаардлагатай байгаа, учир нь Ассанж болон  “WikiLeaks“  хүний эрхийг хамгаалах суурь эрхийг хамгаалж, авилгыг илчилж байгаа юм.