Great Wall Motor Co. болон Chery Automobile Co. Хятадын автомашины үйлдвэрлэгчид зарагдсан автомашинаа Австралиас буцаан татаж байна. Энэ нь орон нутгийн эрх баригчид эдгээр машины зарим загваруудаас ашиглахыг хориглосон асбестын мөрийг илрүүлснээс болжээ. Энэ тухай Австралийн өрсөлдөөнийг хамгаалах болон хэрэглдэгчдийн эрх ашгийг хамгаалах комисс уламжилжээ. Хятадын үйлдвэрлэгчдийн автомашинд хүний эрүүл мэндэд хортой дэлхийн 55 оронд хориглосон асбест илэрсэнгэж шинжээч тэмдэглэжээ. Great Wall болон Chery нь БНХАУ ын томоохон үйлдвэрлэгчид бөгөөд хамгийн илүү сайхан боломж олгосон австралийн зах зээл дээр бэхжихийг эрмэлзэж буй юм.