ЗСБНХУ аль хэдийн задран бутарсан ч гэлээ, зөвлөлтийн спортын ялалт бий юм. Лондонгийн Олимпийн наадмаас хуучин зөвлөлтийн Бүгд найрамдах улсуудын авсан медалиудыг нэмж тоолж үзсэн стэгүүлчид ийм дүгнэлтийг хийжээ. Үүний дүнд 163 шагнал нь Хятад, АНУ-ын хувьд байж болохгүй.

Олимпийн наадмын хаалтын дараа британий ХМХ-үүд өөрсдийгөө зугаацуулан ийн дүгнэжээ. Тэд эх орныхоо шигшээ багийг медалийнхаа тоогоор гуравдугаар байр эзлэхэд  урьд өмнө байгаагүй тийм бахархалтай байв.Харин одоо энэхүү амжилтаа хир чанартай болохыг янз бүрийн аргаар тооцон үзэж байна. Тэгсэн ч Орос улс нэг юм уу, үгүй дээ гуравт орж байх аж. Тухайлбал, The Gardian сонин нийтлэлдээ Олимпийн тоглолтуудыг геополитикийн тэмцээний нэгэн адил үзэж, ингэхдээ шилдэг шигшээ багийг тодорхойлохдоо ДНБ, хүн амын тоо, багийн бүрэлдэхүүн, харин үүний дараа авчирсан медалиудыг харахаар шийджээ.

Британий сонинд ийм арга залиар нэгдүгээр байранд өөрийн багийг гаргахаар үзсэн боловч, Орос улсын баг бүх үзүүлэлтээрээ нэгдүгээр байранд тохирчээ. Харин АНУ-ын шинжээч Жошуа Китинг ЗХУ-ыг санажээ.Түүний хийсэн тооцоогоор хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүний улсууд Лондонд 163 медаль хүртжээ. Ингэхдээ эдгээр шагналуудыг “зөвлөлтийн“ гэж үзэж болох аж. ЗСБНХУ задран унасан 21 жилийн хугацаанд бусад бүгд найрамдах улсуудын амьдралд олон зүйлүүд өөрчлөгдсөн, гэхдээ биеийн тамир спортын сургуулиуд л биш гэж “Весь спорт” спортын мэдээллийн агентлагийн ерөнхий редактор Андрей Митьков тэмдэглээд

«Оросын спортод, бусад орнуудын нэгэн адил зөвлөлтийн системд хүмүүжигдсэн тамирчид үлдээгүй. Хамгийн сүүлийн  тамирчдын тоглолтыг бид 2004 оны Афины наадамд харсан. Гэхдээ дасгалжуулагчийн сургууль нь зөвлөлтийн хэвээр үлдсэн. Хуучин зөвлөлтийн үед дасгалжуулагч байж болох дасгалжуулагчид өсч өндийж амжаагүй байна. Энэ үүднээс Лондонгийн Олимпийн наадамд гаргасан манай тамирчдын амжилт бол зөвлөлтийн дасгалжуулагчдын сургуулийн гавъяа. Бид үеэс үед аврагуудыг хүмүүжүүлж байгаа дасгалжуулагч нартаа нь мэхийн ёслох ёстой юм» гэв.

Шинжээчдийн тооцоолсноор, 2020 он гэхэд хуучин зөвлөлтийн бүх орнуудад спортын сургуулиуд бие даан тусгаарлагдах аж. Энэ үед 2004, 2008 онуудын Олимпийн наадмын шагналтанууд дасгалжуулагчаар ажиллана. Гэхдээ ямарч тохиолдолд тэр 2020 онд медаль авах механизм хэвээр үлдэнэ. Хэрвээ энэ нь шудрага бус юмуу, төгс бус байх юм бол зөвхөн спортын зүгээс л тэр. Ийм тохиолдолд янз бүрийн төрлүүдийн медалиуд нь адил тэгш үнэтэй болж буй юм. Харин геополитикийн үүднээс үзвэл спортын нэг ч гүрэн одоогийг байгаа системээс татгалзахгүй гэж Чемпионат.com порталын “Лондон-2012 “хэлтсийн редактор Андрей Иванов хэлээд

«Медалийг авахад тухайн хүний хичнээн их биеийн хүч, сэтгэлийн хөдлөл зарцууулагдаж байгааг харьцуулахад хэцүү, тухайлбал, спортын гимнастикийн нэг төрөл дээр 3 минут дасгал үзүүлээд алт авч байхад, Олимпийн наадмын бүхий л хугацаанд 15 хүн гар бөмбөгийн тэмцээнд байдаг хүч чадлаа зориулан өрсөлдөж байж алт авчирдаг. Гэхдээ медалийн сагс бий, түүнийг орон даяараа дэмжиж байдаг. Тодорхой улс төрийн хэсэг имижийн ойлголт болон нэр хүндийг барьж байдаг. Олимпийн наадмыг ялах сайхан, чиний дэмжиж байгаа тамирчид бусад орныхоос илүү гэдгийг харуулахад таатай байдаг» тэмдэглэлээ.

Олимпийн наадам улс төрчдийн хувьд үргэлж хүч тэнхээгээ харуулах хэлбэр байсан ч, байх ч болно. Тамирчдын хөлс хүчээрээ олж ирсэн шагналуудын тоо ширхэгийг ДНБ-тэй холбох гэсэн оролдлогууд нь санамсаргүй хэрэг биш юм. Эдгээр үзүүлэлтүүд нь харилцан холбоотой бөгөөд хэрвээ улс орнууд спортыг хөгжүүлэх гэж хөрөнгө хаяж байгаа бол тэдний эдийн засаг сайн байгааг гэрчилж буй юм.