Кувейт, Саудын Араб, Катар, АНЭ зэрэг орнууд өөрсдийн иргэдийг Ливаныг нутаг дэвсгэрээс шуурхай гарахыг уриалжээ. Энэхүү алхам нь ливаны шашин хоорондын сөргөлдөөн хурцадснаас болжээ. Шиитын байгууллагын идэвхтэнүүд шөнө олон улсын байгууллагын онгоцны буудлын замыг хаажээ. Ливаны ерөнхийлөгч Мишель Сулейман хийсэн мэдэгдэлдээ, нийслэл хотод нийгмийн аюулгүй байдлыг алдагдуулж байгааг нэн даруй зогсоохыг шаардаж, ливан болон бусад улсын иргэдийн амь насанд аюул учруулахгүй байхыг” шаарджээ. Шиитын идэвхтэнүүд ерөнхийлөгч Сулейманы ураилгыг эс хайхарч, Ливаныг гадна ертөнцтэй холбох Бейрут-Дамаскийн авто замыг нэмж хаав. Хоёр өдрийн өмнө Сирийн нийслэл Дамаскад шиитын томоохон омгийн эзний хүү хулгайлагдсан юм. Ливаны шийтүүдийн дүүргүүдэд байдал хүндэрч, хамгийн сүүлийн мэдээгээр шийтын 11мөргөлчийн амь насанд халдсан тухай өгүүлж байна, тэд 5-р сарын 22-нд Алеппо хотоос хойд хэсэгт баривчлагдсан байжээ. Бейрут болон нийслэл Триполийн хойд хэсэгт байгаа цэргийн ангиудад түгшүүр зарлаад байна. Сирийн хилэээс 20 км зайд орших хил дээр  цэргийн техникийн зузаатгал хийж байна.