Орос, Хятад улсууд нь Сирийн асуудлаархи тогтоолуудад хориг тавьж байсан нь НҮБ-ын зарчмыг хамгаалж байжээ. Энэ талаар Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров хийсэн мэдэгдэлдээ, тэрхүү хоригуудад өөрсдийн тусгаар тогтнол болон нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, бусад улсын тусгаар тогтнолд хөндлөнгөөс оролцохгүй зэрэг асуудал орсон юм. Орос улс нь НҮБ-ын АЗ-д хориг тавьж байгаагаа тус байгууллагын хямрал гэж үзэхгүй гэжээ. Лавров сирийн мөргөлдөөний асуудлыг шийдвэрлэх замын тухай ярихдаа, албадлагын чанартай арга хэмжээ нь мөргөлдөөний нэг талд хэрэглэгдэх ёсгүй гэж Москва үзэж байна гэв.