Хятад улс Японы эрх баригчдаас нутаг дэвсгэрийн маргаантай Зүүн-Хятадын тэнгисийн / хятадаар Дяоюйдао / Сэнкаку арлуудаас болж саатуулагдсан өөрийн 14 иргэнийг нэн даруй, үг дуугүй суллахыг шаарджээ гэж Рейтэр агентлаг уламжилжээ. Японы эргийн хамгаалалтын албаныхны саатуулсан Гонконг, Макаогийн 14 сайн дурынхан дээрх арлуудын нэг дээр буусан юм. Хятадууд өөрсдийн энэхүү ажиллагаагаа ээлжит Дэлхийн хоердугаар дайнд Япон улс ялагдсантай холбогдуулан тайлбарлаж өмнө нь мэдэгдэж байсан. Агентлагийн мэдээлснээр, Хятад улсын ГХЯ ны дэд тэргүүн Фу Ин “Дяоюйдао арлуудад Хятадын иргэдийг хууль бусаар саатуулсан явдлыг ” эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ. Нөгөөтэйгүүр, японы эрх баригчид хийсэн мэдгдэлдээ, Японы нутаг дэвсгэр дээр хууль бусаар нэвтэрсэн хятадуудыг ойрын үед Гонконг руу буцаах болно гэжээ. Хятад улсын Элчин сайд Чэн Юнхуаг Японы ГХЯ дуудсан бөгөөд тэнд түүний эх орон нэгтнүүдийн үйл ажиллагаатай холбоотой албан ёсны эсэргүүцэлийн баримт бичгийг гардуулжээ.