Меккад хуран цугларсан Исламын хамтын ажиллагааны байгууллагын /ИХАБ/ орнуудын төрийн тэргүүн нар олон улсын энэ бүтцийн Сирийн гишүүнчлэлийг түр зогсоох шийдвэрийг батлав. Холбогдох мэдээлэл ДХУ-ын үр дүнгийн баримт бичигт тусгагджээ. Уулзалтанд оролцогчид Сирийн бүрэн бүтэн байдлыг хадгалах шаардлагатай байгааг цохон тэмдэглэв. ИХАБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Экмеледдин Ихсаноглу хэлсэн үгэндээ, Сирийн мөргөлдөөнд хөндлөнгөөс оролцох ажиллагаа нь исламын орнуудын тэргүүн нарын дунд хангалттай дэмжлэг олоогүй гэжээ. Лалын шашинтай орнуудын нийгэм, эдийн засаг болон улс төрийн салбаруудын нэгдлийг хангах зорилготой Исламын хамтын ажиллагааны байгууллага нь1969 оны 9-р сард байгуулагдсан.