Пакистаны цөмийн зэвсэг хадгалагдаж байгаа гэж таамаглаж буй цэргийн нисэх бааз руу алан хядагчид дайралт хийв. Үүний улмаас 9 хүн амь үрэгджээ. Тус баазын орчимд нилээд хэдэн цагийн турш буудалцаан болжээ. Тэд миномет ашиглаж байв. Алан хядагчдын нэг нь армийн хувцастай байсан бол зарим нь амиа золиослогчийн бүстэй байв. Тус нисэх бааз нь нийслэл Исламабад хотоос 60 км зайтай Пенжаб мужийн Камра хотод байдаг. Пакистаны Цэргийн зэвсэгт хүчний командлалын төлөөлөгч энд тараасан мэдэгдэлдээ Минхасын нисэх баазад цөмийн зэвсгийг байрлуулсан байх магадлалыг няцаав. Талибуудын зохион байгуулсан байж болзошгүй халдлагын улмаас тус улсын цэргийн зэвсэгт хүчний байгууллагын нутаг дэвсгэр дээр түгшүүр зарлаад байна.