НҮБ-ын АЗ-ийн ажиглагчдын гишүүдийн дунд Сири улсын нутаг дэвсгэр дээр олон улсын байгууллагын ажиглагчдын хугацаа дууссаны дараа тэдний мандатыг хадгалах шаардлагатай гэдэгтэй санал нэгдэж байна. Энэ тухай НҮБ-ын дэргэдэх Франц улсын байнгын төлөөлөгч Жерар Аро лхагва гаригт Нью-Йоркд хэвлэлийн бага хурал дээр сэтгүүлчдэд мэдээлэв. НҮБ-ын Сирийн ажиглагчдын бүрэн эрхийн хугацаа энэ 8-р сарын 19-нд дуусах юм. Пүрэв гаригт АЗ-ийн гишүүд ажиглагчдын бүрэн эрхийн хугацааг сунгаж өөр бүрэлдэхүүнээр солих эсэхийг шийдвэрлэнэ. Өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын ерөнхий найрин бичгийн дарга Пан Ги Мун АЗ-ийн гишүүдэд Сирийн ажиглагчдын мандатын хугацаа дуусгавар болоход тус улсад төлөөлөгчдийн бүрэн эрхийг хадгалах нь зүйтэй гэж зөвлөсөн. Түүний үзэж байгаагаар, энэ нь НҮБ-ыг  “тухайн газар нутгийн байдлыг хэтрүүлэггүй үнэлэх” боломж өгөх аж. Нөгөөтэйгүүр, НҮБ нь ажиглагчдын үйл ажиллагаа дуусгавар болсон ч, тус байгууллага нь Сирийн ард түмэнд хүмүүнлэгийн тусламжаа үргэлжлүүлэн хүргэх болно гэв.