Лондонгийн Олимпийн наадамд Оросын тамирчид амжилттай оролцсон явдал нь оросын иргэдэд бахархал төрүүлж, үндэсний нэгдмэл чанар бүрэлдэхэд нөлөөлж байна. Энэ тухай өнөөдөр оросын ерөнхийлөгч Владимир Путин Кремльд Лондонгийн Олимпийн наадмын шагналтануудтай уулзалт хийх үеэр хэлсэн үгэндээ цохон тэмдэглэв. Тэрээр ялалт гаргасан тамирчдын ур чадвар, эр зоригт баярлаж, талархснаа илэрхийлэв. Та бүхний ээнхүү амжилт нь оросын дэмжигчдийн зүрх сэтгэлийг эх орноороо бахархах сэтгэлээр дүүргэсэн гэж төрийн тэргүүн хэлэв. Тэр олимпкийн 48 аваргууд, тэдний халамжлан хүмүүжүүлэгчдэд одон, медаль гардуулав. Олимпийн аваргуудыг “Эх орны гавъяаны” 4 –р зэргийн одон, Хүндэтгэл, Найрамдлын одонгуудаар шагнав. Кремльд лхагва гаригт мөнгө болон хүрэл медальтануудад шагнал гардуулсан. Лондонгоос Олимпийн наадмаас оросын шигшээ багийн тамирчид нийт 82 медаль авчирсны алт-24, мөнгө 26, хүрэл -32 юм.