Хятад болон Умард Солонгос эдийн засгийн хөгжлийн хамтарсан бүсийг Умард-Солонгосын Хвангэмпхэн, Вихвадо болоод тус улсын зүүн-хойд хэсгийн Расон бүсэд байгуулах тухай гэрээ байгуулж, гарын үсэг зурлаа. Шинжээчдийн үзэж байгаагаар, энэ нь эдийн засгийн шинэчлэлийг хятадын загвараар хийхээр төлөвлөж байгаа аж.

БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ы-ны авга ах Чан Сон Тхэк Хятад улсад хүрэлцэн ирсэн нь уг баримт бичигт чухал ач холбогдол өгөв. Өмнөд-Солонгосын ХМХ-үүдийн мэдээлж байгаагаар, Чан Сон Тхэк нь умард-солонгосын одоогийн удирдлагад чухал үүрэг гүйцэтгэж байгаа аж. Түүний айчлал нь тус улсын залуу удирдагчийн шууд далгавраар буюу умард-солонгосын элитын тус улсыг эдийн засгийн хямралаас гаргах гэсэн эрмэлэзлийг харуулж буй юм.

Саяхны өдрүүдэд БНХАУ-ын Коммунист намын ТХ-ны хэлстийн эрхлэгч Ван Зяжуйтэй Ким Чен Ын уулзахдаа эдийн засгийн хөгжил нь улс төрийн урьтал чиглэл болж байна гэж мэдэгдлээ. Ким Чен Ын гадаад орны төлөөлөгчтэй хийсэн анхны уулзалт Хятадын намын өндөр албан тушаалын түшмэлтэй хийсэн сонирхол татаж буй юм. Энэ нь БНХАУ умард-солонгосын эдийн засгийн шинэчлэлд үүрэгтэй гэдгийг харуулж буй юм. Үүнээс үзэхэд, Умардын элит эдийн засгийг одоогийн ядуурлаас гаргахын тулд хятадын загварыг сонгосон нь эргэлзээгүй юм. Энэ бол хөрш зэргэлдээ хятадын туршлага бөгөөд Дэн Сяопины тус улсын өмнө зүгт эдийн засгийн тусгай бүсүүдийг нээснээр эхлэсэн шинэчлэлийн процесс юм.

Одоогоор тусгай бүсүүд нь хятадын хөрөнгөөр байгуулагдаж байна. Шинэ бүсүүд нь хятадад болсон шиг шинэчлэлийн зүтгүүр болж чадах эсэхийг шүүх одоо эрт байна гэж эдийн засгийн шинжээч Игорь Николаев тэмдэглээд:

«Дэлхийн эдийн засгийн бүх практикийн харуулж байгаагаар, хэдэн арван жилийн өмнө зөвлөлтийн төвлөрсөн эдийн засаг нуран унасны нэгэн адил юм уу, эсвэл Зүүн европын орнуудын эдийн засагт гарч байгаа хямралаас үзэхэд, эрт орой хэзээ нэгэн цагт ийм үе гардаг гэж тэр ярьж байна. Тэр үед захирганы эдийн засгаас бүхий л шүүсийг нь шахахыг оролдож байсан тэр хүмүүс эцсийн дүнд зах зеээлийн эдийн засагт шилжин орох шаардлагатай болсон. Чухамдаа яг ийм үе нь одоо умардад тулж ирээд байгаа бололтой» гэлээ.

Өмнөд-солонгосын ХМХ-үүдийн мэдээлсэнээр, умард-солонгосын зах зээлийн элементүүдийг нэвтрүүлэх гэсэн зарим нэг оролдлогууд нь одооноос ажиглагдаж эхэлжээ. Шинэжчлэлээр үлйдвэрлэгчдэд удирдахад болон үнэ тогтооход нь илүү эрх чөлөө олгох юм. Зарим мэдээнээс үзвэл, хөдөө аж ахуйн салбарт төр тариачдын орлогын 70 хувийг хураан авахаар төлөвлөж байгаа аж. Бусад 30 % өөрсдийн мэдэлд үлдээх юм. Одоо бараг бүх юмыг хураан авч байна.

Өмнөх үеэс илүү идэвхитэйгээр эдийн засгийн хэлхээ харилцаа хөгжих юм. Тэдгээрээс зарим нь идэвхитэй болж эхлээд байна. Түүнчлэн, Чан Сон Тхэкийн БНХАУ-д хийсэн айлчлал болон Умардын хоёрдугаар удирдагч болох Ким Ён Намын Вьетнамд хийсэн айлчлалаар эдийн засгийн асуудлуудар ярилцсан явдал нь ажиглагчдын сонирхолын төвд байна.

Ким Чен Ы-ны хувьд бол тус улс тусгаарлагдсан байдлаасааа гарч эдийн засгаа сэргээн мандуулах нь урьталын асуудал юм. Гэвч чухал урьтал нь тогтвортой дэглэмийг хадгалах асуудал хэвээр үлдэнэ. Энэ нь БНАСАУ-ын шинэчлэл Хятадаас ялгаатай нь арай удаан, болгоомжтой явагдах нь.