АНУ Сирийн хууль ёсны эрх баригчдыг унагах процессыг хурдасгахын тулд НАТО-гийн түншүүдтэйгээ харилцан ажиллагаагаа чангатгах төлөвтэй байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон энэхүү сэдвээр Их Британи, Франц, Герман, Түрк улсуудын ижил албан тушаалын хүмүүстэй утасны дэглэмээр бага хурал хийв.

Төрийн департаментын төлөөлөгчийн мэдээлснээр, “сирийн сөрөг хүчнийхэнд туслах үүднээс дэглэмийн уналтыг шуурхайлах” арга хэмжээнүүдийн асуудлыг хэлэлцэв. Хуралдаан шуурхай болсныг үзвээс, тусламжийг хурдан хүргэж магадгүй аж. Ингээд Өрнөдийнхөн болон АНУ юуны түрүүнд сирийн засгийн газрыг гадаадын хөлсний цэргүүдийн гараар болон сөрөг хүчний дотоодын эвлэршгүй тэмцлийг огцруулах бодлогоосоо татгалзахгүй нь.

Орос улсын ШУА-ийн Дорно-дахины хүрээлэнгийн эрдэм-шинжилгээний ажилтан Борис Долгов хэлэхдээ: «Энэхүү илэн далангүй эрмэлзлэл нь ливийн үйл явдлыг давтах хүсэлтэйг харуулж буй юм. Дашрамд хэлэхэд, Клинтон саяхан нислэггүй бүс байгуулах боломжтой тухай ярьсан. Энэ нь Сирийн хэрэгт хөндлөнгөөс оролцохыг уриалж байгаа юм. Хориглосон бүс нь агаарын давшилтаас хамгаалах системийг утсгаж, агаарын цохилтууд болон далавчит пуужингуудын бөмбөгдөлтүүд юм. Энэ бол Сирид нэвтрэх цэргийн ажиллагаа. Энэхүү ажиллагаа нь зөвхөн НҮБ-ын АЗ-ийг тойрч гарч байж л хийгдэх боломжтой. Яагаад гэвэл, Ливид болсонтой адил явдлыг Сирид давтах замыг нээх гэсэн тогтоолд Орос болон Хятад нь НҮБ-ын АЗ-д гурван удаа хориг тавьж байсан» гэлээ.

Дашрамд хэлэхэд, Ливийг өрнөдийнхөн зэвсэг болон мөнгө санхүүгээр дэмжиж байсан бөгөөд өнөөдөр Башар Асадыг огцруулахаар идэвхитэй тэмцэж байна. Саяхан Сирид нэг жилийн өмнө Муаммар Каддафийн Триполь дахь ерөнхийлөгчийн ордныг эзлэн авах ажиллагааг тэргүүлж байсан хээрийн отрядын хоёр даргын тухай тодорхой болсон . Тэдэнтэй хамт снайперууд болон агаарын давшилтаас хамгаалах хүнд зэсвгүүдийг ашиглаж чадах хөлсний цэргүүд байжээ.

Гадаадын хөлсний цэргүүд нь ихэнхдээ Сирийн хойд хэсгийн эдийн засгийн нийслэл Алеппогийн төлөө тулалдаанд гол хүчээ төвлөрүүлж байна. Энэхүү тулалдаан нь Сирийн хувь заяаг шийдвэрлэж мэдэх юм. Улс төрч Станислав Тарасовын үзэж байгаагаар, Өрнөдийнхөн болон Персийн булангийн нилээд орнуудын хүлээж байгаагаар гадаадаас авч байгаа үлэмж их тусламж нь сөрөг хүчинд үр ашиг өгч чадахгүй аж.

«Тус улсын гадна суурилагдаж байгаа Сирийн үндэсний зөвлөл нь сирийн нутаг двэсгэр дээр бэхжиж чадсангүй. Алеппо хотыг эзлэн авч, Ливид гарсан шиг шилжилтийн засгийн газрыг байгуулах гэсэн нь талаар өнгөрчээ» гэж Станислав Тарасов хэллээ.

Үүнтэй зэрэгцэн Өрнөдийнхөн түншүүдийнхээ туслалцаатайгаар Башар Асадын дэглэмийн эсрэг дайны сурталчилгаагаа улам хүчтэй болгосоор байна. Өдөр бүр шахам янз бүрийн зохиомол шуугантай мэдээллүүдийг ХМХ-үүдээр тарааж байна. Тухайлбал, саудын “Аль-Ватан” хэвлэл Орос улсын ерөнхийлөгчийн Ойрхи-Дорнодын асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Михаил Богдановыг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд ярилцлага өгсөн гэж мэдээлэл тараажээ.

Тэрээр Сирийн ерөнхийлөгч Башар Асад сэтгэл санааны маш хүнд дарамтанд байгаа бөгөөд албан тушаалаасаа огцроход бэлэн  гэж хэлсэн гэсэн худал цуурхал тараажээ. Нөгөөтэйгүүр, ийм ярилцлага ерөөсөө байгаагүй юм. Энэхүү хилс мэдээний өдөөн хатгагчид нь Сирийг тойрсон байдлыг хурцатгахыг оролдож буй юм.