Япон улс тангарагтаа үнэнч байж, хэзээ ч дайтахгүй, энх тайвныг бэхжүүлэхийн төлөө бүхий л хүчин чармайлтаа дайчлан ажиллана . Энэ тухай өнөөдөр японы ерөнхий сайд Ёсихико Нода нийслэлийн “Ниппон Будокан” тавцангийн хөшөө дурсгалыг нээх ёслол дээр мэдэгдэв. Тэрээр Дэлхийн хоёрдугаар дайнд Япон улс ялагдсаны 67 жилийн ойд зориулсан дайнд үрэгсэдийн дурсгалыг хүндэтгэх ёслолд ийн үг хэлсэн. 1945 оны 8-р сарын 15-нд Японы эзэн хаан Хирохито үндэсний радиогоор тус улсын иргэдэд хандаж дайнд ялагдсан гэж зарласан. 9-р сарын 2-нд Токиогийн буланд америкийн “Миссури” линкорын бүхээгт үг дуугүй бууж өгөх баримт бичигт гарын үсэг зуржээ. Япон улс нь дэлхийн хоёрдугаар дайнд 3 сая гаруй хүнээ алдсан юм.