2015 он хүртэл Орос улсад сансрын салбарт 650 тэрбум рублийн хөрөнгө оруулалт хийнэ. Энэ тухай ерөнхий сайд Дмитрий Медведев сансрын байгуулагын тулгамдсан асуудлаар хийсэн зөвлөгөөн дээр мэдэгдэв. Тэрээр хэлэхдээ, сүүлийн жил хагасын хугацаанд сансрын долоон нислэг амжилтгүй болж, арван хиймэл дагуул алдагдсан гээд энэ бүгдийн шалтгааныг олж, буруутай хүмүүст хариуцлагыг үүрүүлэхийг хүсч байна гэлээ. “Хэрвээ Роскосмосын ажлыг өөр бусад гүрнүүдийн сансрын ажилтай харьцуулан үзвэл маш их ялгаа гарна “ гэж Медведев хэллээ. Түүний үзэж байгаагаар, оросын сансрын байгууллагын тулгамдсан асуудлуудын дунд үйлдвэрийн болон цахим техникийн хоцрогдол байгаагийн зэрэгцээ, боловсон хүчний асуудал мөн байгаа аж. Сарын хугацаанд эдгээр асуудлуудыг засгийн газрын түвшинд шийдэж, үүний дараа арга хэмжээ авах болно .