БНХАУ-ын далбаатай багтаа 14 гишүүнтэй хөлөг онгоц өнөөдөр нутаг дэвсгэрийн маргаантай Сенкаку арлуудын бүсэд явж орлоо гэж японы тэнгисийн аюулгүй байдлын удирдах газраас мэдээлжээ. Хятад улсын “Баодяо” хөлөг онгоц БНХАУ-д Дяоюйдао гэж нэрлэдэг арлуудын ойролцоо японы хуулийн байгууллагуудын анхааруулгыг зөрчин арлуудын бүсийн усанд нэвтрэн орлоо. Японы эргийн харуулын алба их буугаар анхааруулах буудлагыг хийж, хөлгийн багийг буцахыг шаардсан ч хөлөг онгоц нь дээрх шаардлагыг эс тоожээ.

Японд нутаг дэвсгэрийн маргаантай асуудлаар арлуудын бүсэд хятадын талаас байдал хүндэрч байгаатай холбогдуулан ерөнхий сайд Ёсихико Нодагийн дэргэд тусгай шуурхай штаб байгуулагджээ. Токио болон Бэжингийн хооронд нутаг дэвсгэрийн маргаан саяхнаас шинэ эрчтэй гарч эхэлсэн бөгөөд Японы засгийн газар Сенкаку арлын хэсгийг хувь хүнээс худалдаж авах гэж оролдсоноос үүдэлтэй юм.