Орос улсын хотуудад наймдугаар сард уламжлал ёсоор донорын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Дөрөв дэхь жилдээ улс даяар амралтын өдрөөр донорны цус авах газрууд нэгдэн ажилладаг. Яагаад амралтын өдрөөр гэвэл, донорууд маань ажилтай байдаг учир тэр. Донорууд хүмүүст эрүүлжих итгэл найдварыг олгодог, буянтай хүмүүс юм. Сайн дурынхны дунд өмнө нь цус сэлбүүлэж, амьд гарсан хүмүүс ч байдаг юм.

Донорын өдөр цусны станцуудад ердийн өдрүүдээс илүү олон хүн цуглардаг. Тус улсын олон хотуудад нэмэлт байруудыг нээн ажлуулдаг. Хүмүүс бусдын амь насыг аврахын тулд гэсэн ойлголттой ирдэг. Жил бүр Орос улсад хэдэн мянган шинэ донорууд бүртгэгддэг. Тэд хожим нь цусны төвийн байнгын боловсон хүчнүүд болдог.

Цусаа өгөх нь цуснысэлбэх шаардлагатай хүмүүст туслахын зэрэгцээ донорт өөрт нь эрүүл байхад нь чухал хэрэгтэй юм. Учир нь цусыг архаг өвчин болон халдварт өвчнүүд хийгээд арьсны өвчнүүдээс бусад тохиолдолд өгөхийг зөвшөөрдөг юм. Байнгын нэгэн донор бидэнд ийн ярьсан юм. Тэрээр байнга цусаа өгч эхлэснээр, эрүүл амьдралын хэв маягаар амьдарч эхлэсэн бөгөөд тамхи татахаа больсон байна. Хэрэв хэн нэгэнд халдварт өвчний юм уу, арьсны өвчиний шинж тэмдэг илэрсэн бол, түүнийг тэр даруйд нь жагсаалтаас хасч, тусгай жагсаалтанд оруулдаг байна.Гэхдээ энэ бүгд нь нэргүй хийгддэг.

Цусаа өгөхийг хүссэн ямар ч хүн Интернетээс цусны станцуудын хаягийг авч хандаж болох юм. Интерактив картан дээр орос улсад 133 цусны станц бий юм. Тэдгээрийн 100 гаруй нь нэгдсэн донорын төвд харъяалагддаг. Энэ нь юу гэсэн утгатай вэ гэвэл, донор нь хот харгалзахгуйгээр системд бүртгэгдсэн аль ч хотын цусны төвд ирж цусаа өгөх боломжтой юм. Түүний тухай мэдээлэл,шинжилгээ,тоо хэмжээ болон явуулсан эмчилгээнүүдийг эмч нар онлайны дэглэмд орж танилцаж болно. Уг системд Москвад томоохон станцуудаас гадна нилээд олон эмнэлгүүд холбогдсон байдаг.

Жил бүр нэг сая таван зуун мянган оросын иргэдэд донорын цус шаардагдаж байдаг. Бүх хүмүүст туслахын тулд нэг мянган хүнд доод тал нь 40 донор шаардлагатай . Харамсалтай нь, тэдний тоо хараахан бага байна. Ялангуяа,цусны хэрэгцээ нь зуны улиралд их шаардагддаг. Ийм учраас дөрвөн жил дараалан наймдугаар сард донорын өдрийг зохион явуулдаг юм. Энэ өдөр нь оросын иргэдийн хувьд онцгой өдөр болдог, яагаад гэвэл мянган литр  цус өгсөн хүмүүс бол мянган хүнд амьдрал бэлэглэхтэй адил юм.