Хятад болон БНАСАУ-ын хооронд Умард солонгосын зүүн-хойд хэсгийн Хван Гэм болон Вихвадо болоод Расоны бүсэд арлууд дээр эдийн засгийн чөлөөт бүсийг хөгжүүлэх тухай гэрээнд гарын үсэг зурав. Энэ тухай хятадын худалдааны яамны мэдэгдэлд дурджээ. Уг гэрээнд эдийн засгийн бүсүүдийг удирдах хороонуудыг байгуулах тухай, тэдгээрийн нэгийг цахилгаанаар хангах болоод Хятад – Умард Солонгосын хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны тухай заажээ. Мэдэгдэлд Хван Гэм Пхен, Вихвадо арлуудын эдийн засгийн бүсүүдэд мэдээллийн, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх бөгөөд үүнтэй зэрэгцэн Расон бүсэд эдийн засаг, түүхий эдийн, үйлдвэр, хөдөө аж ахуй, нэхмэлийн салбарыг хөгжүүлэх юм. Өмнө нь мэдээлж байснаар, яриа-хэлэлцээрт умард-солонгосын талыг БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ыны авга ах Чан Сон Тхэк төлөөлөв.