Орос улсын Тэнгисийн цэргийн флотын /ТЦФ/хөлөг онгоцнууд 8-р сарын 25-аас 9-р сарын 17- ны хооронд “Дурсгалын аян” ээлжит тав дахь тэнгисийн цэргийн түүхэн аялалыг хийнэ. Энэ тухай ТЦФ-ын албан ёсны төлөөлөгч 1 зэргийн ахмад Роман Мартов мягмар гаригт мэдээлэв. Аялал нь Номхон далайн флотын өлгий Охотск хотын байгуулагдсаны 365 жилийн ойд зориулагдаж байна. Түүнчлэн, Дэлхийн хоёрдугаар дайны үед Сахалин болон Курилын арлуудыг чөлөөлөхөд амь үрэгдсэн зөвлөлтийн дайчдын дурсгалыг хүндэтгэх юм. Отрядын бүрэлдэхүүнд явган цэргийн аврага хөлөг “Адмирал Невельский”, тэнгисийн “Калар” чиргүүл орох болно. Аялалын явцад тэнгисийн явган цэргүүдийг эрэг дээр буулгаж 1945 оны 8-р сард тулалдаан болсон түүхэн газруудтай танилцуулна гэж Мартов тайлбарлав.