Сирийн засгийн газар тус улсын НҮБ-ын болон АОЛ-ийн тусгай төлөөлөгчийн албан тушаалд Алжирын ГХЯ-ны сайд асан Лахдар Брахимийг томилохыг дэмжиж байна. Энэ тухай 8-р сарын 31-нд бүрэн эрхийн хугацаа нь дуусах гэж байгаа тусгай төлөлөөлөгч Кофи Аннаны албан ёсны төлөөлөгч Ахмад Фавзи ярьсаныг Рейтер агентлагт иш татан уламжилжээ. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун ойрын үед Аннаны залгамжлагчийг нэрлэх ёстой юм. Брахими нь энэ албан тушаалд илүү магадлалтай нэр дэвшигчээр тодорч байна. Ингэхдээ мягмар гаригт Фавзигийн мэдэгдсэнээр, Брахими нь одоогоор тодорхой хариу өгөөгүй байгаа аж. Сайд асан нь НҮБ-ын дахь тусгай төлөөлөгч Ирак, Афганистан болон ӨАБНУ-д ажиллаж байсан юм. Бусад нэр дэвшигчдийн дунд НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга асан Хавьер Солан, Финляндын ерөнхийлөгч асан Марти Ахтисаари, Испаний ГХЯ-ны сайд асан Мигэль Мартинос нар байна. Аннаны албан тушаалаасаа явах болсон нь 8-р сарын эхэнд тодорхой болсон юм. Аннан өөрийн гаргасан энэхүү шийдвэрээ тайлбарлахдаа  тусгай эрхт төлөөлөгч дэмжлэг авч байгаагүй гэжээ.