Исламын хамтын ажиллагааны байгууллагын ДХУ Меккад нээгдлээ. Дэлхийн 56 орны тэргүүн нар Сирийн асуудлыг хэлэлцэхээр хуран цугларчээ. Саудын Арабын хаан Абдалла бен Абдель Азиз аль-Сауд ДХУ-ыг нээв. Тэрээр исламын ертөнцийг санал зөрөлдөөнөө даван туулж, лалын шашны урсгалын  яриа хэлэлцээний төвийг байгуулахыг уриалав. Өмнө нь тус байгууллагын ГХЯ ны сайд нар нэгдэл дэхь Сирийн гишүүнчлэлийг түр зогсоохоор шийдвэрлэсэн. Урьд нь Дамаскийг нөлөө бүхий байгууллага болох АОЛ-ийн гишүүнээс хассан юм. Дамаскийн албан ёсны төлөөлөгчид болон сирийн сөрөг хүчнийхнийг Меккагийн ДХУ-д урьж оролцуулаагүй юм. Тус улсад засгийн газар болон сөрөг хүчний хоорондох мөргөлдөөн жил хагас үргэлжилж байна.