Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр Кремльд Лондонгийн Олимпийн наадмын шагналтануудтай уулзаж, шагнал гардуулна. Арга хэмжээнд 170 гаруй хүн уригдснаас 82 тамирчин, дасгалжуулагчдын бүрэлдэхүүн болон бие тамир спортын холбооны удирдлага оролцоно. Путин алтан медальтануудад “Эх орны гавъяаны “одон, хүндэтгэл, найрамдлын одон гардуулна. Олимпийн наадамд Оросын шигшээ баг дөрвдүгээр байр эзэлсэн бөгөөд нийт 82 медаль авсны 24 нь алт, 26 нь мөнгө, 32 нь хүрэл медалиуд юм. Шагналыг чанарын хувьд авч үзвэл оросын тамирчид Бээжингийн Олимпийн наадмаас амжилтаа ахиулсан бөгөөд тэр үед одоогийнхоос нэг алтаар дутуу байсан.