Владимимр Путин Орос улсын ерөнхийлөгчийн албан тушаалд сонгогдсоноос хойш 100 хоног өнгөрөөд байна. Путин өөрийн ерөхийлөгчийн томилгооны эхэнд гадаад бодлогод ихээхэн анхаарлаа хандуулна гэсэн. Эхний 100 өдөр ОХУ ын ерөнхийлөгч Владимир Путин 11 оронд айлчлал хийсэний дотор Хятад, Герман, Франц, Их Британи, Мексик, Израиль гэсэн орнууд юм.

Олон улсын тавцан дээр Путин олон асуудлуудад шинэ өнгө аяс оруулж түншүүдийн хоорондын харилцаанд дахин дүн шинжилгээ хийсэн. Гэхдээ хамгийн гол нь Путины шинэ томилгооны замын эхэнд нэгэн сонин зүйл гарсан, тэр Кэмп-Дэвидэд явагдсан “Их наймын” ДХУ-д оролцоогүй гэж гадаад бодлогын шинжээч Евгения Бойко ярьж байна.

«Үүгээрээ Владимир Путин АНУ-тай харилцахдаа Дмитрий Медведевын үед байсан шиг тийм эрчимтэй, тод хөгжихгүй гэдгийг харуулсан. Ямарч байсан АНУ-тай харилцаатай холбоотой чамин гоё үгс өөрчлөгдөж, Владимир Путины ерөнхийлөгчийн засаглалд энэ нь  тусгалаа олно. Тэгээд ч ДХУ-д Дмитрий Медведев явсан нь ерөнхийлэгч асан болон одоогийн ерөнхий сайд энэ чиглэлийг цаашид ч хариуцах болно гэдгийн дохио юм» гэж Евгения Бойко хэллээ.

Гэсэн ч АНУ-ын ерөнхийлөгч БАрак Обаматай ерөнхийлөгч Владимир Путин яриа хэлэлцээр хийсэн. Путин үүнийг ОХУ ч биш, АНУ-ын нутаг ч биш, Мексикэд “Их хорийн” ДХУ-ын үеэр хийсэн. Ингэснээр тэр АНУ-тай хамтарч ажиллахаас хэрхэвч татгалзаж болохгүй гэх авч, энэхүү чиглэл нь Орос улсын хувьд урьтал биш гэдгийг харуулсан. Путины гадаад бодлого юуны түрүүнд Азийн бүс нутаг руу чиглэгдсэн байна гэж Евгения Бойко үзэж байна.

«Энэ чиглэл нь Хятад, Төв Азийн орнуудын тухай өгүүлж буй юм. Энэ бол Казахстан, Узбекистан юм. Чухамдаа эдгээр орнуудад Владимир Путин 6-р сарын эхээр айлчилсан. Хятадын тухайд гэвэл Орос, Хятадын гадаад бодлогын салбарын хамтын ажиллагаа тухайлбал, ираны цөмийн зэвсгийн болон сирийн тулгамдсан асуудлуудаар байр сууриа бататгах шаардлагатай байсан юм.

Энд манай хоёр орнуудын хооронд зарим асуудлуудаар харилцаа хөрөх явдал ажиглагдаж байсан бөгөөд эдгээр нь Орос, Хятадын Төв Азид эрчим хүчний урсгалын нийлүүлэлт болон өрсөлдөөний асуудлатай холбоотой байлаа. Гэвч дэлхийн чанартай асуудлуудаар хоёр орон нэгдмэл байр суурьтай. Нөгөөтэйгүүр, Орос,Хятад улсууд нь өрнөдийн блокийн эсрэг зогсож чадах юм» гэж Евгения Бойко хэллээ.

Владимир Путины ойрын үед Орос улс олон улсын тавцан дээр “зөөлөн хүчний” /soft power/ бодлогыг явуулах болсон тухайгаа зарласан мэдэгдэл нь өрнөдийн улс төрчдийн сонирхолыг маш ихэд татсан юм. Энэхүү бодлого нь үндэсний сонирхолуудыг хүчээр дарах бус тайван замаар хөгжүүлэхэд оршиж байгаа бөгөөд тус улсыг соёл, оюуны гайхамшигтай өвөөр дамжуулан татахад оршиж буй юм. “Зөөлөн хүчийг“ америкийн дипломатын бүтээл гэж үздэг. Одоо АНУ-ын улс төрийн элитүүд ерөнхийлөгч Владимир Путин тэргүүтэй Орос улс тэдний бүтээлийг хэрхэн хэрэгжүүлэхийг анхааралтай ажиглах л үлдэж байна.