Пакистаны зэвсэглэсэн хүчнүүд ойрын үед “Талибан” хөдөлгөөний эрсэг томоохон ажиллагааг Афганистаны хил дээрх омгуудын бүс дээр явуулахаар төлөвлөж байна гэж  АНУ- ын БХЯ-ны сайд Леон Панетта Пакистаны хуурай замын цэргийн сайд, генерал Ашфак Первеза Кианийгийн хэлснийг иш татан уламжлав. Панетта мэдэгдэлдээ, АНУ болон Пакистаны харилцаа нь сүүлийн үед “нилээд сайжирч байгаа “гэв. Энэ нь өнгөрсөн оны 11-р сард пакистаны хил дээрх харуулын цэргийн байрыг НАТО-гийн нисдэг тэрэг санамсаргүй буудасны улмаас пакистаны 26 хилчин нас барсантай холбогдуулан Вашингтон Исламабадад уучлалт гуйсны дараа юм. Өмнө нь дээрх байдлаас болж Пакистаны нутгаар дамжиж байсан зэргэлдээ Афганистанд байгаа эвслийн цэргийн ачаа тээвэрлэлтийг зогсоосон бөгөөд саяхнаас уг ачаа ажлыг сэргээгээд байна.