Японы хоёр сайд токиогийн Ясукуни хийдэд очих бодолтой байгаагаа мэдэгдсэн нь Японы түшмэдүүд синтоистын энэхүү хийдэд очих нь Зүүн Азийн орнуудад эсэргүүцэлтэй тулгарах нь дамжиггүй юм. Энэ тухай Оросын ШУА-ийн Алс-дорнодын хүрээлэнгийн япон судлалын төвийн тэргүүн Валерий Кистанов “Оросын дуу хоолой” радиод мэдэгдэхдээ

«Энэ ариун шүтээнтэй холбоотой хамгийн сүүлийн хурцадмал байдлын оргил үе нь 2000 оны эхний хагаст гарсан юм. Хятад-японы харилцааны цуутай маргаануудын үргэлжлэл нь жил бүр Дзюнъитиро Коидзуми засгийн эрхийг барьж байхдаа хийдэд ирж бараалхаж байсантай холбоотой юм. Түүний ярьснаар, Ясукунид очоод, тэр зөвхөн амь үрэгдсэн япончуудын гэгээн дурсгалыг хүндэтгэхэд ямарч тохиолдолд дайныг эхлүүлж болохгуй гэх мэдрэмж төрдөг гэжээ. Ингэхдээ Коидзуми нь өөрт нь “милитарист”, “дайн сонирхогч” гэх нэр хаяг зүүхэд мэл гайхаж, тэр ч бүү хэл Бээжин энэ талаар ярихыг хүсэхгүй байгаа нь буруу гэдгийг илэрхийлжээ» гэв.

Нөгөөтэйгүүр, Бээжин өөрийн байр суурин дээр хатуу зогсож байна. Хятадын албан ёсны хүмүүс нэг бус удаа хийсэн мэдэгдэлдээ, Токио түүхтэйгээ зөв зохистой харилцах юм бол тэр нь хоёр талын харилцааг үр ашигтай болгоно гэж байжээ. Энэхүү дохиог сонссон бололтой. Японы одоогийн ерөнхий сайд Ёсихико Нода нь энэ албан тушаалдаа ирэхдээ Ясукути хийдэд очихгүй гэж амласан. Тэрээр өөрийн явуулсан хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, “дэлхийн улс төрийн бодлогын үүднээс” ингэж хандсан гэсэн юм.

Дашрамд хэлэхэд, Нодагийн өмнөх ерөнхий сайд Наото Кан, түүний кабинетын бусад сайдуудын нэгэн адил 2009 онд засгийн эрхийг барихаар ирснээсээ хойш нэг ч удаа Ясукуни хийдэд очиж байгаагүй юм гэдгийг Оросын ШУА-ийн Алс-дорнодын хүрээлэнгийн япон судлалын төвийн тэргүүн Валерий Кистанов сануулж байна.

«2009 онд одоогийн засгийн эрхийг барьж байгаа Ардчилсан нам ирэхэд тус нам нь Хятадтай харилцаагаа сайжруулах бодлогыг явуулсан. Дээд удирдагчид, намын удирдлагууд, ерөнхий сайд, сайд нар хийдэд очихоос түдгэлзэх зарчмыг барьж ирсэн. Энэ байдал нь Зүүн Азийн орнуудад эерэг үнэлэгдэж байсан. Харин одоо зарим сайдууд хийдэд очих болсон явдлыг талбайрлахад хэцүү байна. Магадгүй, энэ нь Япон-Хятад, Өмнөд-Солонгостой нутаг дэвсгэрийн маргаантай асуудлаас болж харилцаагаа огцом хурцатгаад байгаатай холбоотой байж мэдэх юм» гэж Валерий Кистанов хэллээ.

Хийдэд очих бодолтой байгаагаа зөвхөн хоёр сайд л илэрхийлсэн, эд бол Зин Мацубара болон Юитиро Хата нар юм. Тэд Ясукуни хийдэд хувь хүнийхээ хувиар очих гэж байгаа тухайгаа цохон тэмдэглэсэн. Нөгөөтэйгүүр, Хятад улс нь үргэлж Ясукуни хийдэд Японы аливаа дээд албан тушаалын хүн очиход тус улс өнгөрсөн милитарист үетэй холбоотой байна гэж үзэж, Хятад болон Азийн бусад эзлэгдээд байсан орнуудаас уучлал эрэхийг шаарддаг юм.

Хийдэд очиж, цэргийн гэмт хэрэгтэй цаазлагдсан япончуудын дурсгалыг хүндэтгэхийг Бээжин ариун шүтээний доромжлол гэж үзсээр байна. Магадгүй, тийм ч учраас Ёихирко Нода өөрийн кабинетын гишүүн сайдуудыг Ясукуни хийдэд очихоос түдгэлзэхийг уриалж байсан ч юм билүү. Энэ нь хөрш хөрч байгаа  хоёр орны харилцааг аврах болов уу, хэлхэд хэцүү . Ийм тохиолдолд Бээжин нөгөөх л буруушаан хэлдэг үгээ улам тод хэлж мэдэх юм шүү.