НҮБ үерт нэрвэгдсэн Филиппины оршин суугчдад хүмүүндлэгийн тусламж үзүүлж эхэллээ. Ойрын өдрүүдэд НҮБ 3 нас хүртэлх 80 мянга орчим насны хүүхдүүдэд зориулсан хүнсний бүтээгдэхүүн хүргэхээр төлөвлөж байна. НҮБ орон нутгийн эрх баригчдад туслах үүднээс нийслэл Манил хотод оршдог засаг захиргааны Төв Лусон руу болон бусад сүйрэлд нэрвэгдээд байгаа дүүргүүдэд хүмүүнлэгийн тусламжийг хүргэх ачааны машинуудыг түрээслэн авч байна. Сүүлийн үеийн мэдээгээр, Манилд болон филиппины нийслэл орчмын зэргэлдээ 9 дүүргүүдэд бүтэн долоо хоног үргэлжилж байгаа хүчтэй үерийн улмаас 85 хүн нэрвэгджээ. 800 мянга гаруй хүн өөрсдийн орон гэрийг орхин явах болжээ. Одоо усанд автагдсан дүүргүүдийн усны түвшин буураад байна. Гэвч халдварт өвчин гарах магадлал өндөр байна.