Хятадын засгийн газрын гадаад бодлогын асуудал эрхэлдэг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн Дай Бинго наймдугаар сард ОХУ-д айлчилна гэж БНХАУ-ын ГХЯ уламжлав. Тус байгууллагын сайтан дээр гарсан мэдээнд 8-р сарын 19-нд Дай Бинго ОХУ-д зохиогдох хятад-оросын стратегийн асуудлаар зөвлөлдөх долдугаар уулзалтанд оролцох аж. Хятадын засгийн газрын гишүүн Монгол улсад айлчилна гэж сайтан дээр мэдээлжээ. Орос-хятадын зөвлөлдөх уулзалтын төвийн асуудлаар сирийн асуудал байх аж. Дай Бингогийн айлчлалын өмнө мягмар гаригт Сирийн ерөнхийлөгч Башар Асадын элч Бусейн Шаабан Бээжинд ирж БНХАУ-ын ГХЯ-ны тэргүүн Ян Цзечитэй уулзалт хийх гэж байгаа гэсэн нь ажиглагчдын сонирхолыг татжээ.Сирийн төлөөлөгчийн хийх айлчлалын тухай Хятадын ГХЯ-ны мэдээнд " Хятадын тал сирийн асуудлыг шийдвэрлэхийн тулд Сирийн засгийн газартай болон сирийн сөрөг хүчнийхэнтэй идэвхитэй тууштай, тэнцвэртэй алхамуудыг явуулаад байна гэжээ.