2016 онд зуны Олимпийн наадам зохиогдох бразилийн Рио-де-Жанейро хотод Олимпийн наадмын таван цагаригтай далбааг хүргэж авчирлаа. Өнгөрсөн ням гаригт 2012 оны Лондонгийн зуны ХХХ Олимпийн наадмын хаалтын ажиллгааны үеэр Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Жак Роггегийн гараас хүлээн авсан уг далбааг өнгөрсөн шөнө хотын дарга Эдуарду Паис хүргэж иржээ. Мягмар гаригт далбааг тус улсын нийслэл хот руу нэг хоногийн хугацаатай аваачих юм. Дараа нь олимпийн энэхүү далбаа нь Рио-де-Жанейрогийн хотын даргын газар хадгалагдах юм. Жилийн эцсээр Олимпийн далбаанд зориулан тусгай павильоныг барих юм.Тэнд цаашид спортын объектуудыг танилцуулах өдөрлөгүүд явагдах юм.