Исламын хамтын ажиллагааны байгууллагад /ИХАБ/ ордог 56 улс орны төлөөлөгчид 8-р сарын 14,15 ны өдрүүдэд саудын арабын Мекка хотод болох шуурхай ДХУ-д оролцоно. ДХУ-ын өмнө саудын арабын Джидда хотод тус байгууллагын ГХЯ-ны тэргүүн нарын бэлтгэл хуралдаан боллоо. Уулзалтын гол шийдвэр нь тус байгууллагын Сирийн гишүүнчлэлийг түр зогсооход гишүүдийн зөвшөөрөл авах асуудал байв. “Аль-Жазира”телевизийн сувгийн мэдээлснээр, ийм шийдвэрийг Иран болон Алжирын төлөөлөгчид эсэргүүцжээ. ДХУ-аар сирийн байдлыг зохицуулах “исламын саналыг” хэлэлцэх юм. Зарим мэдээгээр энэ нь Сирийг “йемений явсан замналаар” буюу ерөнхийлөгч Башар Асадыг сайн дураараа огцрохыг санал болгож, бүх нийтийн сонгуулиар өндөрлөх шилжилтийн үеийн талаар сөрөг хүчнийхэнтэй тохиролцоо хийхэд оршиж байгаа аж. Янз бүрийн орнуудын лалын шашинтнуудын санал зөрөлдөөнүүдийг даван туулах нь ДХУ-ын гол зорилго байх юм. Оролцогчдын бүрэн бүрэлдэхүүн одоогоор тодорхойгүй байна.Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад Саудын арабад хүрэлцэн ирээд байна. Исламын хамтын ажиллагааны байгууллага /ИХАБ/ нь 1969 онд байгуулагдсан бөгөөд лалын шашинтай орнуудын нийгэм, эдийн засаг болон улстөрийн салбарт эв нэгдэлийг хангах зорилготой аж. Тус байгууллагад 55 орон ордогийн дотор Орос улс ажиглагчийн статустай юм.