НҮБ-ын ерөнхий нарйин бичгийн дарга Пан Ги Мун НҮБ-ын АЗ-д олон улсын зэвсэглээгүй ажигчлагчдын оронд Сири рүү хүмүүнлэгийн ажилтанууд болон яриа хэлэлцээр хийх албаны хүмүүс илгээх санал тавьлаа. Энэ тухай ЭФЭ агентлаг НҮБ-ын АЗ-д хаяглан илгээсэн илтгэлээс иш татан уламжлав. “Сирийг хямралаас гаргахад чиглэгдсэн тус улсын ард түмэнд үзүүлж байгаа тусламжийг одоогийн бий болоод байгаа хүнд нөхцөлд НҮБ зогсоож эс чадна” гэж Пан Ги Мун илтгэлдээ дурджээ. Энэ оны 5-р сараас эхлэн тус улсад олон улсын ажиглагчдын бүлэг наймдугаар сарын 19-нд хүртэл ажилна. Өнөөдрийн байдлаар 300 ажиглагчдын тал нь үлдээд байна. Ойрын үед тэдний тоо 100 хүртэл болж буурах юм.