Хятад улс нь стратегийн байр сууриа хадгалах үүднээс дэлхийн ховордсон металлын зах дээр нэг алхам хойш хийх гэж байгаа юм шиг. Стратеги болон технологийн судалгааны төвийн шинжээч Василий Кашин Баотоугийн ховордсон металлын аж үйлдвэрийн чуулганыг ийн тайлбарлав. Чуулган дээр Хятадын ховордсон металлын аж үлйдвэрийн холбооны ерөнхийлөгч Ма Жунчжан экспортын үнэ унах үе эхэлж байна гэж хүлээн зөвшөөрсөн.

Юуны өмнө экспортын үнийг Америк, Европ болон Африкт үйл ажиллагаагаа явуулж байгааа 36 компаний хүчээр бууруулна. Ингэхдээ хятадын шинжээчийн үзэж байгаагаар, АНУ, Австрали, Бразиль, Канадын болон үүнээс гадна 9 улсын компаниудыг хамгийн амжилттай явж байгаа гэж нэрлэсэн.

Бээжинг дэлхийн ховордсон зах зээл дээр монопольчлол явуулж байгаа гэх өрнөдийнхний зүгээс олнотоо гарах болсон шүүмжлэлийн хариуд Хятад улс ийм өгөөмөр зан гаргаж байна. Одоо ДХБ ын арбитрын бүлэг АНУ, ЕХ болон Япон, Хятад улсын гомдлуудтай танилцаж байна. Тэд дэлхийн ховордсон металлын үнийг олон дахин өсгөхөд хүргэсэн квот гаргадаг хатуу практикийг арилгахыг шаардаж буй юм. Хятад улс нь энэхүү шүүмжлэлийг няцааж байна, гэхдээ Хятад улс үнийн бодлогонд өөрчлөлт оруулах шийдвэр гаргасан нь өмнө монополь байсан зах зээлээ хүлээн зөвшөөрч буй юм.

Хөх хотод болж өнгөрсөн Баотоугийн олон улсын чуулган дээр Хятадад өрсөлдөх чадвартай хоёр корпорацыг нэрлэсэн нь америкийн Molycopr болон австралийн Linus юм. Нөгөөтэйгүүр, шинжээч Василий Кашины хэлж байгаагаар, тэд арван жил орчим тэд өөрсдийн бүтээгдэхүүнээр Хятад улсад дуудлага хаяж байсан. Тэр үед тэдхий оролдлого нуран унасан гэж Кашин ярьж байна.

Тэр үед Хятад улс өөрийн хямд үнээр тэдний олборлолтыг зүгээр л алсан. Тэдний үйлдвэрлэл хятадынхтай харьцуулбал үр ашиггүй, өрсөлдөх чадваргүй болсон юм. Тэгээд уурхайнууд чхаагдсан. Одоо үед дэлхий дахинд хуучин уурхайг нээж, шинийг байгуулж байна. Жишээ нь, Япон ийм нөөц ихтэй Монгол улстай маш идэвхитэй яриа хэлэлцээр явуулж байна. Ингэхдээ Хятад улс хатуу квотын хүрээнд өөрийн экспортыг хязгаарлах бодлого явуулахн бодлоготой байдаг. Тэгээд ч Хятад дэлхийн зах зээл дээр өөрийн ховордсон металлын үүрэг доогуур байхад санал нэгтэй байна.

Хятад улс нь дэлхийн ховордсон металлын олборлолтонд тасарч гарсан төдийгүй уг бүтээгдэхүүний хямд төсрөөр ч мөн адил. Дараа нь экспортын хатуу квотын улмаас олон удаа үнийг нэмсэн. Тиймээс өнөөдөр өрсөлдөх тэмцэлд тактикийн алхам хийж зах зээлийн үнийг бууруулж байна гэж Василий Кашин ярьж байна.

Хятад улс санхүүгийн бага алдагдал хүлээх болно. Нөгөөтэйгүүр, Хятад улс урьдын адил хэмжээгээр экспортонд чиглэгдсэн ховордсон металлын үйлдвэрлэлийг явуулах нь ашиггүй гэж үзжээ. Энэ бол экологийн бохир үйлдвэр. Түүнчлэн, хятадын нөөц асар богино хугацаанд хорогдож байгаа бөгөөд энэ хөрсөн дээр хятадын аж үйлдвэрт хүндрэл бэрхшээл гарч болзошгүй байна. Үүний дүнд Хятад эспортынхоо ашгийн тал хэгсийг авч чадахгуйд хүрч, ажлын байруудаа алдаж мэдэх болоод байна. Гэхдээ стратегийн бодлогууд нь энэ бүх багахан алдагдлуудыг нөхөж таарна.

Баотоугийн олон улсын чуулга уулзалтан дээр хятадын ховордсон металлын хөрөнгийн захыг байгуулах тухай зарлсан. Энэ нь өрнөдийнхний болон Японы энэ бүтээгдэхүүнийг төрийн бус, зах зээлийн үнээр борлуулах гэсэн хатуу шаардлагуудын өөдөөс хийж байгаа нэг алхам юм. Нөгөөтэйгүүр, хөрөнгийн биржийг байгуулж байгаа тухай мэдээнд энэ биржид гадаадын орнууд болон экспортлогчид орж болох эсэх тухай юу ч яригдаагүй байна.

Жишээ нь, америкийн Molycopr болон австралийн Linus байж болох юм. Юутай ч гэсэн, Хятад улс нь өөрийн захыг илүү цэвэр тунгалаг, урьдаас таамаглаж болохоор хийхийг эрмэлзэж байна. Гэтэл харин АНУ, ЕХ болон Японы гомдлыг шийдэхээр ажиллаж байгаа ДХБ-ын арбитрын комисс Бээжингийн бодлогын энэхүү өөрчлөлтүүдийг анхааралдаа авахыг хүсэх болов уу.