Египтийн ерөнхийлөгч Мухаммед Мурси ням гаригт 6-р сард Үндсэн хуулиар баталж тус улсын Зэвсэгт хүчнийн дээд зөвлөлд нилээд бүрэн эрх өгч буй үйл ажиллагааг хүчин болгов. Мурси дэд ерөнхийлөгчөөр Махмуд Мухаммед Меккийг томилов. Түүнчлэн, тэр БХЯ ны сайд Хусейн Тантауиг болон ерөнхий штабын дарга Сами Анан нарыг огцруулав. Одооноос тэд ерөнхийлөгчийн зөвлөхийн албан тушаалд очиж байна. Мурси энэ тухайгаа телевизийн нэтврүүлгээр хэлэхдээ, өөрийн зарлигуудыг “цэргийн командлалыг залуужуулах үүднээс хийсэн” гэжээ. Албан тушаалын сэлгээнүүдийг “Египтийн сонирхолд нийцүүлэн” хийсэн бөгөөд улс төрийн аливаа хүчнүүдийг сулруулах бөгөөд дорожлохоор хийгээгүй гэжээ. Ерөнхийлөгчийн энэхүү улс төрийн сэлгээг дэмжихээр египтийн нийслэл Каир хотын талбайд мянга мянган иргэд гарчээ.