Сирийн сөрөг хүчин Иордани болон Түркийн хилийн зурвасууд дээр нислэггүй бүс тогтоохыг шаардаж байна. Энэ тухай Өрнөдийн ХМХ-үүдэд Сирийн үндэсний зөвлөлийн тэргүүн Абдельбассет мэдэгджээ. Үүний өмнө АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон Стамбулд ирэхдээ Сирийн нутаг дээр нислэггүй бүс байгуулах тийм боломжийн тухай анх удаагаа мэдэгдсэн.

Өнгөрсөн жил ийм бүсийг Ливид тус улсын дотоодын мөргөлдөөнийг босогчдын талд НАТО-гийн нисэх хүчний дэмжлэгтэй шийдвэрлэсэн. Ливийн засгийн газрын онгоцнуудыг агаарт хөөрөхийг хориглож байсан. Ийм маягийн зйүл нь Сирид давтагдаж болзошгүй болоод байна гэж Орос улсын стратегийн судалгааны хүрээлэнгийн шинжээч Аждар Куртов ийн ярьж байна.

Мэдээж хэрэг, АНУ нь Сирид Ливийн нислэггүй бүс байгуулахтай адилхан зүйлийг явуулахаар төлөвлөж байгаа илт байна. Гэхдээ энд санал тавьж байгаа тухай яригдаж байгаагаас биш шийдвэрийн тухай яригдаагүй. Ливид нислэггүй бүсийн асуудлаар шийдвэрийг Аюулгүй байдлын зөвлөл гаргасан. Энэ байгууллага тэнцвэртэй шийдвэр гаргах боломжоо одоогоор хадгалсаар байна, гэхдээ АНУ нь нисэлггүй бүс байгуулахдаа АЗ-ийг тойрч гарахыг оролдож мэднэ. Ийм бүс нь хуурай газрын ажиллагаа явуулах тохиолдолд ач тустай гэдэг мэдээж хэрэг юм.

Сирийн эмгэнэлт явдлууд нь түүний хөрш зэргэлдээ орнуудыг тухайлбал, Ливаныг хөндөөд байна. Энэ улс нь Сиритэй бат бэх түүхэн холбоотой юм. Энэ тухай Ливаны ерөнхийлөгч асан Эмиль Лахуд “Орсоын дуу хоолойд”-ийн ярьсан юм.

Сирийн хямрал жил хагас үргэлжилж байна, гэвч засгийн газар засгийн эрхийг барьсаар хэвээр байна. Энэ нь юу гэж байна вэ гэхээр эднийг тус улсын хүн амын нилээд хэсэг нь дэмжиж байна гэсэн үг. Хэрвээ сирийн иргэд үнэхээр өөр ерөнхийлөгчийг хүссэн бол аль эрт сонгочих болсон. Босогчдод зэр зэвсэг, шинэ техникууд нийлүүлж туслаж байгаагийн зэрэгцээ өрнөдийн болон арабын нилээд хэдэн ХМХ-үүд тэдний талд байна, гэхдээ энэ бүгд нь хий хоосон юм. Шалтгаан нь – Сирийн хүн амын олонхи нь өөрийн ерөнхийлөгчөө дэмжиж байдаг. Хэрвээ сирийн засгийн газар унах юм бол, тус улс нь хэдэн хэсэг бүс нутаг болон хуваагдаж, эхний ээлжинд Ливан эмх замбараагүй байдал бий болно.

НҮБ-ын болон АОЛ-ийн тусгай төлөөлөгч Кофи Аннаны оронд шинээр хүн томилох нь Сирийг тойрсон хямралын асуудлыг цаашид хагаралд хүргэж болох юм. Залгамжлагчийг эрэлхийлэх ажил нь Кофи Аннаныг энэ албан тушаалд байхад л уг албыг цомхотгох гэж санаа тавьж байсан өрнөдийнхний оролцоогүйгээр эс болно. Хэрвээ одооо эдгээр хүчнүүд нь хүчээ авбал, сирид байдал хүндэрч иргэний дайн гарна. Энэ нь өрнөдийн цэргийг оролцуулах талынхны онгодыг оруулж үгээ үйл хэрэг болгох боломж олгоно.