Лондонгийн Олимпийн наадамд Орос улсын шигшээ баг медалийн нийт тоогоороо болон алтаараа дөрөв дүгээр байранд орлоо. Оросын тамирчдын тоглолтууд нь зуны тоглолтуудын адил сөргөлдөөнтэй болж өнгөрлөө. Мэдээж хэрэг уйтгар гуниг, аз харих тохиолдолууд болон гайхамшигтай амжилтууд байсан. Хамгийн гол нь Олимпийн наадам оросын болон дэлхийн тамирчдын дараагийн бразилийн Рио-де-Жанейрогийн тоглолтууд хүртэл ойрын дөрвөн жилийн хөгжлийн замыг тодорхойлов.

Шинжээчид болон спортын түшмэдүүд нэгэн дуугаар Лондонгийн Олимпийн наадамд Орос улсын шигшээ баг Бээжингийн Олимпийн наадмаас илүү сайн оролцсон гэж ярьцгааж байна. 2008 оны Бээжингийн Олимпийн наадамд оросын тамирчид 73 медаль авсны 23 нь алт байв. Энэ удаагийн тоглолтуудаас манай шигшээ багийнхан 82 медаль авчирсны 24 нь алт юм. Оросын спортын төрлөөр синхрон сэлэлт болон уран сайхны гимнастик хэвээр үлдэв. Энэ төрөлд бусад орны бүсгүйчүүдэд ямарч шанс үгүй нь илт байлаа.

Шинжээчдийг оросын жүдо бөхийн тамирчид мөн гайхшруулж чадсан юм. Энэ багийнханд их найдвар үрүүлж байсан. Ингэхдээ тэднээс ихийг харж байсан ч, гурван алт гэж бодоогүй аж. Энэ удаа оросын тамирчид олимпийн гимнастикийн төрлийг эх орондоо буцаан авчирч чадлаа. Анх 1988 онд оросын сагсан бөмбөгийн тамирчид олимпийн медаль хүртэж байсан, харин 1980 онд орхосын гар бөмбөгчид анх удаагаа алт авч байсан. Гэхдээ оросууд илүүтэй найдаж байсан спортын төрлүүд ч байсан гэж Орос улсын Олимпийн хорооны тэргүүн Александр Жуков ийн ярьж байна.

Бид манай буудлагынхныг сайн тоглоно гэж найдаж байсан. Мэдээж хэрэ, жадныхныг бас олон алт авна гэж найдаж байсан. Яагаад гэвэл, тэд дэлхийн аваргын тэмцээнд болон туялзуур жадны олон тэмцээнүүдэд байнга амжилттай оролцож байсан. Гэхдээ энэ бол Олимпийн наадам шүү дээ. Энд бол агуу том тамирчид ч ялагддаг. Гэнэтийн ялалт ч ирдэг. Хүндийн өргөлтөнд бидэнд ерөөсөө аз таарсангүй. Зүгээрээ, дараагийн удаа болж л таарна. Хамгийн гол нь бидэнд ирээдүй байна.

Медаль хүртсэн байдлаараа АНУ өөрийн байраа буцаан авч чадлаа. Олимпийн дээд хэмжээ тогтоогч 22 медалийн эзэн Майкл Фелпсын хүч хөдөлмөрөөр АНУ-ын шигшээ баг сэлэлтэнд өөрийн байр суурийг хадгалж чадлаа. Тэгээд сагсан бөмбөг, одон бөмбөг, гимнастикийн төрлүд болон хөнгөн атлетийн тамирчдынхаа маргаанүй амжилтаар АНУ нилээд алтан медалийн ургац авлаа.

Хятад улс багийнхаа нийт дүнгээр хоёрдугаар байранд орж, медалийн тоогоор гуравдугаар байрыг Их Британь эзлэв. Олимпийн наадам зохиогчид наадмын зохион байгуулалтанд ихээхэн анхаарлаа хандуулсан төдийгүй өөрийн баг тамирчдыг чамгүй бэлтгэсэн нь илт байлаа. Спорт нь бүхий л байдлаараа британий соёлын салашгүй хэсэг болох ёстой гэж тус улсын ерөнхий сайд Дэвид Кэмерон мэдэгдсэн.

Манай спортын хөтөлбөр нилээд хэдэн хүчин зүйлүүд дээр тогтодог: мөнгө, хөнгөлөлт, харилцаа, соёл болон амбиц. Бид эдгээр заалт бүрд тэгш анхаарал тавихыг эрмэлзэж байгаа бөгөөд ойрын дөрвөн жилд спортыг хөгжүүлэхэд тэрбум фунт зарцуулахаар төлөлөж байна. Бидний хүртсэн маш олон тооны алтан медалиуд нь хүмүүсэд онгод оруулж, сургуулиудад урам хайрлаж, спортын клубуудийг урамшуулах ёстой юм.

Их Британий хувьд бол Олимпийн наадам нь зөвхөн спортын төдийгүй соёлын арга хэмжээ аж. Ийм хэмжээний үйл явдал болон түүнийг амжилттай зохион явуулах нь зохион байгуулагч орны нэр хүндийн асуудал байдаг. Түүнчлэн, спортын тэмцээнүүдийн нэрийн дор зкохиогдож буй томоохон улс төр-эдийн засгийн чуулган юм. Тоглолтууд нь Их Британий хувьд ашиггүй, алдагдалтай болсон.

Тэд үүгээр ашиг олох боломжоо алдсан. Үүнд улс төрийн маш хүчтэй шалтгаан байсан. Дэлхийн улс орнуудын 80 тэргүүн нартай бүгдийг англичууд хүлдээн авч уулзсан. Хоёр томоохон эдийн засгийн бага хурал зохион явуулсан. Үүний нэгээс их британь эдийн засаг тодорхой дүгнэлт хийж авсан. Тусгайлан зохион явуулсан уулзалтууд ч байсан бөгөөд зарим тохиолдолд гэрээ хийж гарын үсэг зурцгаасан.

Британий ерөнхий сайд Дэвид Кэмерон болон Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин нар Олимпийн наадмын үеэр сири болон “Литвиненкогийн хэргийн” асуудлаар ярилцсан. Эхний тохиолдолд тэд хоёр орон нэгдмэл байр суурьтай байгаа дүгнэлтийг хийсэн. Хоёрдугаар асуудлаар нэгдсэн хэл амаа олж чадаагүй. Гэхдээ уулзалтын дараа британий ерөнхий сайд хийсэн мэдэгдэлдээ, Оросын аюулгүй байлдын албаны /ФСБ/ ажилтан Лондонд асны нас барсан тухай хэрэг нь Москва Лондонгийн хооронд эрүүл харилцаа явуулахад саад болох учиргүй гэжээ.