Газын зурвас эрх баригчид Гиптийн хилийн доогуурх дамын наймаачдын нэвтэрдэг хонгилыг устгаж, хамтарсан “Рафах” шалган нэвтрүүлэх боомтыг ажлыг сэргээхэд бэлэн байгаа аж. Энэ тухай одоогийн эрх баригч ХАМАС хөдөлгөөний төлөөлөгч Салах Бардауиль уламжлав. Тэрээр хэлэхдээ, хэдэн зуун хонгилдууд нь Газын зурвасд хэрэглээний бараа нийлүүлэх зорилгоор ашиглагддаг. Бардауилийн газар доорхи хонгилуудыг хааж хамтарсан “Рафах” боомтыг нээн ажлуулах Египтэд тавьж байгаа санал нь хүмүүсийг дамжин өнгөрөхөд төдийгүй ачаа тээвэрлэхэд хэрэгтэй юм. Египтийн үзэж байгаагаар, хоолойг хэт даврагчид Газын зурвасаас Синайн хойг руу дамжихдаа ашигладаг байна. Долоо хоногийн өмнө шалган нэвтрэх боомт руу дайрч, египтийн 16 хилчин алагдсан. Алан хядагчдыг устгах ажиллагааны хүрээнд египтчүүд хонгилыг утсгах ажилдаа ороод байна. Түнчлэн тэд “Рафах-“ боомтыг мөн хаагаад байна. Өнгөрсөн баасан гаригт уг боомтыг Палестинчуудад Газын зурваст гэртээ ирэх боломж олгож, нэг чиглэд түр нээсэн аж.