Сирийн сөрөг хүчний үндэсний зөвлөл /ССХҮЗ/ Сири Иордани, Түрктэй хиллэсэн хилүүд дээр гадаадын хүчнийхэн хангах боломжтой нислэггүй бүс тогтоохыг шаардаж байна. Энэ тухай ССХҮЗ ийн тэргүүн Абдельбассет өрнөдийн ХМХ-үүдэд мэдэгджээ. Түүний ярьснаар, ССХҮЗ нь ням гаригт сирийн засгийн газрын цэргүүд сөрөг хүчнийхний эзлэн аваад байгаа Алеппо хотын хорооллуудыг эрчимтэй бөмбөгдөж эхэлжээ. Нислэггүй бүс байгуулж болзошгүй асуудлыг өнгөрсөн бямба гаригт АНУ-ын ГХЯ-ны тэргүүний Стамбулд айчлах үеэр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон болон Түркийн ГХЯ-ны сайд Ахмет Давутоглу нар хэлэлцэн ярилцсан. Түүнчлэн сайд нар АНУ болон Түрк улс болон сирийн сөрөг хүчнийхний хооронд “Сирид ерөнхиийлөгч Башар Асадыг огцорсны дараа ардчилсан шилжилтэнд” шилжих нэгдсэн байр суурийг хангах асуудлаар ярилцжээ. Клинтон мэдэгдэхдээ, Вашингтон ойрын үед 5,5 сая долларын цэргийн бус тусламжийг сирийн сөрөг хүчнийхэнд нэмэж олгох тухай хэллээ. Магадгүй нислэггүй бүсийг хангах тухай асуудал нь АОЛ-ийн сайд нарын шуурхай хуралдаанаар хэлэлцэж болох юм. Хуралдаан өнгөрсөн ням гаригт болох ёстой байсан ч, тодорхой шалтгаангүйгээр хойшлогдсон.