Филиппины нийслэл Манил хотын дүүрэгт үерт хохирогчдын тоо  92 хүрч, 4 хүн сураггүй  болоод  байна. Энэ тухай орон нутгийн ХМХ-үүд Үндэсний байгалийн сүйрлийн эрсдэлийг бууруулах зөвлөлийн мэдээлснийг иш татан уламжилжээ. Хоёр хоногийн хугацаанд Филиппины нийслэлд нэг сарын нормоос хур тундас орсны улмаас их Манилын дүүргийн ус эргээсээ хальж, хот үерт автасан аж. Сүйрэлд тус хотын 3,3 сая иргэд хохирол амсаж, түр зуурын нүүлгэн үилжшшлэх газруудад 400 мянга орчим хүмүүс үлдэсээр байна. Гурван мянга орчим байшин барилга, гүүр болон зам нурж эвдэрчээ. Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин Филиппины ерөнхийлөгч Бенигно Акинод байгалийн сүйрэлд олон хүний амь эрсэдсэн эмгэнэлт явдлыг тохиолдуулан эмгэнэл илэрхийлжээ.