Түрк улсад босогчид парламентын Ардын бүгд найрамдах намын гишүүн Хусейн Айгуныг тус улсын зүүн хэсгийн Тунджели хотоос холгүй хулгайлжээ. Энэ тухай даваа гаригт Ассошейтэд пресс агентлаг намын төлөөлөгчдийн мэдээлснийг иш татан уламжлав. Урьдчилсан мэдээгээр, хулгайлагчид нь Айгуны явж байсан автомашиныг зогсоон түүнийг үл мэдэх газар руу авч явжээ. Ингэхдээ машинд түүнтэй хамт явж байсан сэтгүүлч, түүний хоёр туслах хоёрыг тавьж явуулжээ. Хуулийн байгууллага хүн хулгайлагдсан хэргийг мөрдөж эхлээд байна. Түрк улсад байгуулагдаад хорин таван жил болж байгаа Курдистаны ажилчдын нам нь тус улсын зүүн-өмнөд хэсэгт автономит улс байгуулахаар тэмцэж байгаа юм.