Иран улсын Зүүн Азербайжаны мужид өнгөрсөн бмяба гаригт хүчтэй газар хөдлөсний улмаас олон хүний амь эрсэдсэн. Даваа гаригт тус улсад гашуудал зарлаад байна. Ираны ИСНА агентлагийн мэдээлж байгаагаар, байгалийн сүйрлийн улмаас 300 орчим хүн нас барж, 5 мянга орчим хүн хохирол амсчээ. Шинжээчид газар хөлдлөлтөд нэрвэгдэгсдийн дөнгөж тал хувийг тогтоогоод байна. Мужийн эрх баригчид тус мужид хоёр өдөр гашуудал зарлаж байгаа гэж зарлав. Орон гэргүй болсон хэдэн мянган иргэд түр зуурын газруудад орогнож байна. Шуурхай албаныхан тэднийг дулаан хувцас, хөнжил зэргээр хангаж байна. Тегераны цусны төвүдэд нийслэл хотын иргэд цусаа өгч байна. Тус улсын шашны дээд тэргүүн Али Хаменеи ираны ард түмнийг тэвчээртэй байж болсон явдалтай эвлэрэхийг уриалжээ. Ням гаригт Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмадинежадад эмгэнэлийн цахилгаан утас илгээсэн. Уг цахилгаан утсанд байгалийн сүйрлийн уршигийг арилгахад Москва бэлэн байна гэжээ. Үүний адраа ийм утгатай цахилгаан утсыг Азербайжан, АНУ болон НҮБ-аас ирүүлжээ.