Лондонгийн зуны ХХХ Олимпийн наадмын хаалтын ёслолын ажиллагаа боллоо. Уг ажиллагаанд хэдэн арван мянган хүн оролцов. Хаалтын ёслолын ажиллагаагаар тамирчдын парад болон 2016 онд болох Олимпийн наадмын далбааг Рио-де-Жанейро хотод шилжүүлэх хийгээд Олимпийн бамбарыг унтраах ёслолууд боллоо. Хаалтын ажиллагаа гурван цаг үргэлжлэв. Ёслолын ажиллагааны гол сэдэв нь британий дуу хөгжим болон мод загвар байв. Шоу тоглолтонд нэрт дуучид, хамтлагууд тоглосны дотор Жорж Майкл, Энни Леннокс, Muse, Spice Girls, гитарчин Брайан Мэй болон бусад хүмүүс. Хаалтын ажиллагааг Олимпийн бамбарыг унтрааснаар өндөрлөсний дараа алдартай The Who хамтлаг тоглов. Олон улсын Олимпийн хорооны ерөнхийлөгч Жак Рогге зуны ХХХ Олимпийн тоглотуудын хаалтыг зарлахдаа, энэ удаагийн Наадам нь бидний сэтгэлд удаан хадгалагдах болно гэж цохон тэмдэглэв. Хаалтын хүндэтгэлийн ажиллагаа гайхамшигтай салютаар өндөрлөв. Олимпийн тоглолтууд нь 7-р сарын 27-с эхлэн үргэлжилсэн. Орос улсын шигшээ багийн тамирчид медалийн чансаагаар дэлхийд дөрөвдүгээр байранд бичигдсэн. Орос улсын шигшээ баг 24 алт, 25 мөнгө, 33 хүрэл медаль авчирсан. Ингэснээр, оросын тамирчид Бээжингийн Олимпийн наадамд 23 алт авсан. Дараагийн зуны Олимпийн наадам 2016 онд бразилийн Рио-де-Жанейро хотод болно.

Гэрэл зураг