Москва орчмын Жуковский хотод Орос улсын Агаарын цэргийн хүчний 100 жилийн ойг ёслон тэмдэглэж байна. Цэргийнхэн үзэгч олонд толилуулахаар орчин үеийн болон 20 зууны ховордсон онгоцнууд оролцсон хосгүй шоу-хөтөлбөрийг бэлтгэжээ. Үзэгчдийн дунд Оросын ерөнхийлөгч Владимир Путин хүрэлцэн ирсэн байв.

Жуковскийд гурван өдрийн турш зохиогдсон шоу-тоглолт нь манай сонсогч олны хувьд бол олон улсын томоохон онгоцны үйлдвэрлэгчдийн оролцдог МАКС авиасалоны үзэсгэлэнг зохион явуулдаг газрын хувьд аль хэдийнэ танил болсон юм. Үүнтэй холбогдон хэлхэд Орос улсын нисэх хүчний 100 жил болж байна.

Мэргэжил нэгтэнүүддээ баяр хүргэх гэж Их Британь, Франц, Түрк, Польш, Итали болон Финляндаас нисэгчид онгоцтойгоо иржээ. Үзэгчид Агаарын цэргийн хүчний байгуулагдсан түүхэн үе шатуудыг үзэх боломжтой юм. Эдгээрт орчин үеийн хэмжүүрээр боловсорч чадаагүй хөнгөхөн жаахан онгоцнуудаас аваад өнгөрсөн зууны дунд үеийн хэт орчин машинууд байх аж.

Баярт оролцохоор хүрэлцэн ирсэн Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин чухамдаа тав дахь үеийн Т-50 болон шинэчлэгдсэн сөнөөгч МиГ-29М2 онгоцнуудын хос нислэгийн гэрч болсон юм. Үүний өмнө Владимир Путин тус байгууллагын ахмадуудын болон одоогийн бүрэлдэхүүний өмнө үг хэлэхдээ, “Эх орны Агаарын нисэх хүчний түүхэн замналаас” яриад, тус улсын иргэд нисэгчдийн Эх орны дайны үед болон халуун цэгүүдэд байгуулсан гавъяаг хэзээ ч мартахгүй гэж хэлсэн юм. Путин яриандаа Агаарын цэргийн шинэчлэлтийн төлөвлөгөөний тухай ийн ярьсан юм.

Эх орны Агаарын нисэх хүчний түүхэн замнал нь дайчин, эр зоригийн жишээ яруу тод жишээ, шургуу хөдөлмөр болон техникийн гайхалтай шийдэлүүдийг агуулдаг юм. Цэргийн Нисэх хүчин нь манай улсад онцгой байр эзэлдэг. Өнөөдөр бид армийн болон флотын зэвсгийн шинэчлэлийг явуулж байна. Мэдээж хэрэг Агаарын цэргийн хүчнийг хөгжүүлж, боловсронгүй болгох нь мэдээж юм.Тэдний ач холбогдол улам өсөн нэмэгдэх болно.

Одоо нисэх талбайнуудад болон анги нэгжүүдэд цэргийн эрчимжүүлсэн сургуулилтууд явагдаж байна. Манай стратегийн пуужин тээгчдийн байнгын нислэг сэргээгдээд байна. Юуны өмнө цэргүүдийг орчин үеийн хамгийн сүүлийн техникээр хангах нв чухлаар тавигдаж байна. 2020 он хүртэл зэвсэглэлд 600 гаруй шинэ онгоцнууд, 1000 нисдэг тэрэг нийлүүлэгдэх болно.

Түүнчлэн, ерөнхийлөгч Путин хэлсэн үгэндээ, цаашид төрөөс цэргийн нисэгчид болон ахмадуудын нийгмийн баталгааг бэхжүүлэхэд анхаарах болно гэв. Эцэст нь төрийн тэргүүн Агаарын цэргийн хүчнийхэнд дахин баяр хүргэж, эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөсөн.