Ялтад /Украины Крымын хойг/ хотын өдрийг тэмдэглэх явцад хамгийн том шоколадан зургийг бүтээжээ. Амттаны жин 800 кг бөгөөд 30 метр квардрат аж. Түүнийг дээд хэмжээний улаан номнд оруулсан гэж украины төслийн зохицуулагч Андрей Яблочков мэдээлжээ. Зурагт гартаа чихэр атгасан чингэлгийн дэргэд зогсож байгаа жаал хүүг дүрсэлжээ. Хотын төвийн эрэг дээр уг төслийг хэрэгжүүлэхэд олон улсын “Артек” зусланд амарч байсан 100 хүүхэд оролцжээ. Тэд зураг олж, түүнд өнгө, хавтгай шоколад болон янз бүрийн шоколадан чихэр тааруулж байжээ. Зурагт шаардагдах 15 мянган “шоколадан тоосгыг” саяхан Ялтад байгуулагдсан шоколадны музей гаргажээ. Хүндэтгэлийн амталгаа энэ ням гаригт болно.