Ням гариг Орос улсын Агаарын цэргийн зэвсэгт хүчин байгуулагдсаныхаа түүхэн 100 жилийн ойг ёслон тэмдэглэж байна. 1912 оны 8-р сарын 12-ны өдөр цэргийн байгууллагын тушаалаар Агаарын нисэх хүчнийг Ерөнхий штабын удирдах газрын нэг хэсэг болгон байгуулжээ. Орос улсын Агаарын црэгийн зэвсэгт хүчний байгуулагдсны 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэрийг Орос улсын ерөнхийлөгч 1997 оны 8-р сард гаргажээ. Түүхэн ойн өмнө ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Москва орчмын Жуковскийн нислэгийн талбайд ирж баярын арга хэмжээнд оролцож, цэргийн нисэх хүчний ахмадуудтай уулзав. Төрийн тэргүүн Оросын нисэх хүчин ямарч хүнд зорилтуудыг шийдэж чадахын тулд зэвсэгт хүчний энэ төрлийг дэмжинэ гэдгийг амлав.

Гэрэл зураг