Энэ долоо хоногт дэлхий нийтийн анхаарал Сирийн мөргөлдөөний “халуун” үе шатыг анхааралтай ажиглаж байв. Алеппогийн төлөө тулалдаан нь эрх баригчид, босогчид болон өрнөдийн шинжээчдийн хувьд шийдвэрлэх байлаа. Хэрвээ босогчид ялвал тэд хөрш зэргэлдээ Идлиб хотыг эзлэн авч, тэнд түшиц газраа багйуулах төлөвлөгөөтэй байлаа. Өрнөдийн ХМХ-үүд байдаг чадлаараа Алеппо бослогийг шинэ хүчээр сэлбэж, ерөнхийлөгчийг чемодандаа хувцсаа хийхэд хүргэнэ гэж орилж байсан.

Сүүлийн үйл явдлууд нь салхины чиглэл өөрчлөгдөж Башар Асадын дэглэм байр сууриа нэгтгэж байна. Ийм санааг Дорно-дахины судлалын төвийн тэргүүн Андрей Володин “Оросын дуу хоолойд” ярилаа.

Оргодол, хөлсний цэргүүд болон “Аль-Каидагийн” гишүүдээс бүрдэсэн дайчид нь байнгын армитай тэмцэж чадахгуй нь мэдээж, гэтэл Өрнөдийнхөн энэ чигээр нь үлдээх үү, аль эсвэл хөндлөнгөөс оролцож, цэргээ оруулах уу гэж тархиа гашилгаж байна. Одоо Сири, Иран болон Ирак, магадгүй Ливан ч орж болох дөрвөн улсын эдийн засгийн холбоог байгуулахаар төлөвлөж байна. Энэ бол маш их сонирхолтой мөч юм шүү. Үүнд анхаарлаа хандуулах нь зүйтэй юм. Түркэд ерөнхийлөгч Эрдоган яаран шийдвэр гаргасан нь Түркийн сонирхолд хор хөнөөлтэй гэж үзэж байгаа сөрөг хүчин үүн дээр идэвхжээд байна. Эрдоган нь тухайн цаг үедээ Кемаль Ататюркийн зурсан Түркээс гадагш гарах улаан шугамыг давж эхлээд байна.

Гэвч Анкара чухам энэ л замаар уйгайгүй замнаж байна. Түрк улсад АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон хүрэлцэн ирэв. Тэр тус улсын удирдлагатай сирийн улстөрийн хэдэн хэсэг хуваагдсан сөрөг хүчний бүлэглэлүүдийг дэмжих талаар хэлэлцэн ярилцахыг үгүйсгэхгүй.

Өрнөдийнхөн тус улсын байдлыг хамгийн муугаар эргэнэ гэж үзсэн хэвээр байна. Энэ тухай Дорно-дахины судлалын хүрээлэнгийн шинжээч Ирина Звягельская үзэж байна. Энд дэглэмийг унагааж, Асадыг явуулах зорилготой хүчний зохиол хэрэгжиж байна. Одоо сөрөг хүчнийхний зорилго бол “жаахан дарж өгөөд” үр дүнд хүрэхэд оршиж буй юм. Үүний дараа замыг цэвэрлэсэн байхад өөрийн дэглэмийг барьж байгуулах. Тэр нь харин Асадын дэглэмээс дээр байх болов уу? Үгүй л болов уу. Магадгүй харин бүр муудаж ч мэдэх юм шүү.

Вашингтон болон Брюссель нь гал руу тос хийж байна. Тэнд сөрөг хүчин нэг бус удаа өөрийн ирээдүйгүй гэдгээ харуулсан ч, Сиритэй хүчний хэлээр ярихыг илүүд үзэж байна. АНУ нь Асадын засгийн газрын эсрэг болон тус улсын удирдалагад дэмжлэг үзүүлж байгаа байгууллагуудын эсрэг хориг арга хэмжээ авахаар зарласан.